EntertainmentLifestyleСонирхолтой

Хөгжмийн сонголтоор нь хүний зан араншинг тодорхойлох боломжтой

Ихэнх хүмүүс хүнийг юу сонсож байгаагаар нь зан ааш, төлөв байдлыг нь тодорхойлж болно гэж үздэг. Мөн түүнчлэн рок хөгжмийг түрэмгийлэгчид, сонгодог хөгжмийг нийгмийн элит давхаргынхан сонсог гэж итгэдэг. Энэхүү нийтлэлдээ бид хөгжим ба хувь хүний ​​хоорондын уялдаа холбоог шинжлэх ухааны үүднээс авч үзэх төдийгүй ямар ямар хэв шинжүүд байдаг талаар авч үзэхээр шийдлээ.

 

Поп хөгжим.

 

Хэрэв та billboard-ийн топ 40-н дууг сонсох дуртай РианнаФло Рида нарын сүүлийн үеийн дуунуудыг дагаж дуулдаг бол экстраверт төрлийн хүн бөгөөд шударга зан чанарыг эрхэмлэдэг, уламжлалт үзэл баримтлалыг дээдэлдэг хүн болж таарах нь. Хэдийгээр поп хөгжимд дурлагчид нь өөрсдийгөө бүтээлч хүмүүс гэж харуулах нь ховор байдаг ч тэд үнэхээр ажилсаг, хариуцлагатай нэгэн байдаг байна. 

 

Рэп буюу хип хоп хөгжим.

 

Snoop Dogg and Eminem – энэ чиний хэв маяг уу? Хип хоп хөгжмийн урсгал нь хатуу ширүүн, түрэмгий байдлыг илүүтэйгээр илэрхийлдэг боловч сонсогчдийг үүнтэй адилхан гэдгийг эрдэмтэд баталж чадаагүй байна. Ихэнхдээ ийм төрлийн хөгжим сонсдог хүмүүс нь өөрийгөө өндрөөр үнэлдэг, холбоо тогтооход маш амар хүмүүс байдаг гэнэ.

 

Country.

 

Энэ төрлийн хөгжмийг илүүд үздэг хүмүүсийг ажилсаг, өрөвч, энгийн нэгэн гэж нэрлэж болно. Кантри стилийн дуунууд ихэвчлэн сэтгэлийн зовлон шаналал тухай байдаг ч тэдний шүтэн бишрэгчид харин сэтгэлийн гайхалтай тэсвэр хатуужилтай нэгэн байдаг гэнэ шүү.

 

Рок хөгжим.

 

Рок хөгжимчдийн гадаад байдал ихэвчлэн түрэмгий, урт үс сахал бүхий байдаг ч энэхүү хөгжмийн чиг урсгалыг хайрлагчид нь ихээхэн зөөлөн нэгэн байдаг гэнэ. Тэд бүтээлч хандлагатай байдаг, тэдний дунд дотогшоо (интроверт) төрлийн хүмүүс олон байдаг бөгөөд тэдний дунд гутрангуй үзэлтнүүд ховор байдаг гэнэ.

 

Инди.

 

Та олонд танигдаагүй хамтлаг, бие даасан уран бүтээлчдийг хайж олох дуртай юу? Инди жанрын шүтэн бишрэгчид ганцаардлыг үнэлэх, оюунлаг, бүтээлч бүх зүйлд хэрхэн татагдахаа мэддэг. Судлаачдын үзэж байгаагаар тэднийг сахилга баттай, сайхан сэтгэлтэй хүмүүс гэж нэрлэх бараг боломжгүй гэнэ. Тэд ихэвчлэн идэвхгүй, тайван бус, хэт өөртөө итгэлгүй хүмүүс байдаг байна.

 

Бүжгийн хөгжим.

 

Хэрэв та ритмийг бүхий л биеэрээ мэдэрч чаддаг нэгэн бол энэ ангилалд багтана. Энэхүү урсгалыг хайрлагчид нь тууштай, маш эрч хүчтэй нийтэч нэгэн байдаг байна.

 

Сонгодог.

 

Сонгодог хөгжимд дурлагсдын дунд дотогшоо хүмүүс олон байдаг боловч тэд хүрээлэн буй ертөнцтэйгөө хэрхэн зохицохоо мэддэг хүмүүс. Тэд бүтээлч сэтгэлгээнд дуртай бөгөөд өөрийгөө үнэлэх мэдрэмж нь маш сайн хөгжсөн байдаг гэнэ.

Жааз / Блюз / Соул.

 

Энэхүү хөгжмийн хэв маягийг сонсох дуртай хүмүүс өөрсдийгөө үнэлэх чадвар маш өндөртэй экстраверт хүмүүс байдаг. Тэд бүтээлч, эрдэм мэдлэг өндөртэйн зэрэгцээ маш тайван улс байдаг байна.

 

What's your reaction?

Related Posts

1 of 46

Leave A Reply

Your email address will not be published.