LifestyleСонирхолтой

Монголын сургуулиудаас тэс өөр арга барилтай дэлхийн 14 сургууль.

Бидний ихэнх нь арван жилийнхээ дурсамжийг сана гэвэл хатуу ширүүн багш нар, хөгжилтэй ангийнхан, 2,3-р салааны ширээнийхэн, 2 авахаас үхтлээ айдаг байсан гэхчлэн олон олон хөгжилтэй дурсамжууд хөвөрнө байх. Харин сургуулийн тухай дурсамж гэдэгт , иогтай бокс, нүүрний массаж яавч санагдахгүй байх. Харин дэлхий дээр эдгээрийг заавал судлах хичээл болгон үздэг улс орнууд байдаг гэнэ.

Манай сайтын хамт олон дэлхийн янз бүрийн улс орнуудын сургуулийн боловсролын талаар сонирхолтой баримтуудыг олж мэдсэнээ тантай хуваалцахаар шийдлээ.

 

1. Финлянд – тайвшруулах сургууль.

 

Энэхүү сургуульд хүүхдийг өөрөө хүсээгүй тохиолдолд самбарын өмнө дуудаж гаргаж ирдэггүйгээр барахгүй албан ёсны шалгалт гэж авдаггүй гэнэ. Түүгээр ч барахгүй эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн үнэлгээг сургуулийн цахим сэтгүүлээс мэдэх боломжтой гэнэ. Мөн цаг агаар ямар байхаас үл хамааран сурагчдийг завсарлагаан бүрээр гадуур гаргаж зугаалуулдаг гэнэ шүү.

 

2. Хятад – дасгал хөдөлгөөн, нүүрний массаж.

 

Хичээл эхлэхээс өмнө сурагчид заавал дасгал хөдөлгөөн хийх ёстой бөгөөд өдөрт хоёр удаа нүүрний массаж хийлгэх хэрэгтэй байдаг гэнэ. Зуны амралт нэг сар орчим үргэлжилдэг ба өглөөний 8 цагаас өдрийн 16 цаг хүртэл маш шахуу хуваарьтайгаар хичээллээд үүнээс хойш нэмэлт хичээлүүд ордог байна.

 

3. Норвеги – дүн тавьдаггүй.

 

Энд сурагчдыг 8-р анги хүртэл нь дүн тавьдаггүй бөгөөд ингэснээр хүүхдүүд хоорондоо өрсөлдөж, бие биенийгээ харьцуулж дүнгийн хойноос гүйхгүй байхад нь тусалдаг гэнэ.

 

4. Тайланд – бокс, массаж.

 

Энд хөвгүүд багаасаа тай бокс буюу Таиландын боксоор хичээллэдэг бол охид нь тай массажний тухай хичээл ордог байна. Магадгүй үүний ачаар тай массаж болон тай бокс дэлхийд маш алдартай байдаг байх.

 

5. Япон – ихэнх багш нар нь эрэгтэй.

 

Тус улсын багш нарын дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг. Түүнчлэн, гуанз байхгүй тул хүүхдүүд хичээлийнхээ ширээн дээрээ хооллодог байна.

 

6. Вьетнам – өдөр бүр иог.

 

Тус улсын бүх сургуульд сурагчид нь иога болон спортоор хичээллэх шаардлагатай байдаг.

 

7. Чех – хамгийн өндөр үнэлгээ нь 5 биш 1.

 

Бид 5 бол хамгийн өндөр сайн үнэлгээ, харин 2 болон 1 нь маш муу үнэлгээ гэж бодож хэвшсэн гэтэл Чехд хамгийн өндөр үнэлгээ нь 1 гэнэ.

 

8. Бангладеш – усан дээрх сургууль.

 

Энд 100 гаруй хөвөгч сургууль байдаг бөгөөд эдгээр нь завин дээр байрладаг. Энэ нь тус улсад байнга үер болдогтой холбоотой гэнэ. Гэсэн хэдий ч эдгээр сургууль тус бүр номын сан, интернет холболттой бөгөөд сургууль нь өөрөө нарны эрчим хүчээр ажилладаг байна.

 

9. Чили – хамгийн урт амралттай.

 

Чили улсын сургуулиуд хамгийн урт амралттай бөгөөд 12-р сарын дундаас эхлээд 3 сарын сүүл хүртэл амардаг байна.

 

10. Англи – хамгийн хуучин сургуультай.

 

Дэлхийн хамгийн эртний сургууль энд байрладаг бөгөөд 597 онд байгуулагдсан Кентербери дахь Хааны сургууль юм. Энэ нь одоо орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд оюутнуудыг урьдын адил зочломтгой байдлаар хүлээн авсаар байдаг гэнэ.

 

11. Энэтхэг – хамгийн олон сурагчтай сургууль.

 

Монтессорийн сургууль нь 32000 сурагч нэгэн зэрэг сурдаг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том сургуульд тооцогддог байна.

 

12. Дани – анги, хичээлийн өрөө танхим байхгүй.

 

Копенгаген дахь Орестадын сургууль бол орчин үеийн урлагийн бүтээл юм. Хичээлийн тусгай анги танхим гэж байдаггүй ба бүгд нэг том өрөөнд ажиллаж, сурч хөдөлмөрлөдөг байна.

 

13. АНУ- газар доорхи сургууль.

 

Виржин мужийн Террасет сургуулийн сурагчдыг “газар доорх хүүхдүүд” гэж нэрлэж болно. Энэхүү сургууль нь 70-аад онд АНУ-д эрчим хүчний хямралын үед баригдсан байна. Одоог хүртэл байгалийн хөрсний бүрхэвч нь энергийг хадгалж, дулааныг өгдөг гэнэ.

 

14. Канад – сахилга батгүй, дүнгүй, гэрийн даалгаваргүй.

 

ALPHA сургуульд дуулгаваргүй байдлын баяр наадам үргэлжилсээр байна. Сахилга бат, дүн, гэрийн даалгавар гэж байхгүй. Оюутнууд ангиа өөрсдөө сонгодог бөгөөд ангиудыг насаар бус сонирхлоор нь хуваарилдаг гэнэ шүү. 

 

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published.