ЗөвлөгөөЭрүүл мэнд

Хоол идэж байхдаа ус уух нь зөв үү?

Эрүүл хооллолтын нэвтрүүлгээр хоол идэж байхдаа ус ууж болохгүй гэж байнга хэлдэг. Үүнийг ус нь ходоодны шүлтлэгийг шингэлдэгтэй холбон тайлбарлах нэгэн байдаг бол, хоол идэхдээ ус их ууснаар таргалж болох аюултай, харин зарим нэгэн нь хоолтойгоо цуг ус ууснаар хангалтай боловсорч амжаагүй хоол хүнсийг ходоодноос шахан гаргадаг гэж үзэх нь ч бий. Харин ердийн ус бидэнд үнэхээр хор хөнөөл учруулж чадах болов уу? Та юу гэж бодож байна?

 

 

Хоол идэхдээ ус ууснаар ходоодонд ямар процесс явагддаг вэ?

 

Бид бэлэн болсон хоолоо идэх гээд тэсэн ядан хүлээж суухад аманд шүлс ялгарч эхэлдэг тэр цагаас хоол боловсруулах үйл ажиллагаа аль хэдийн эхэлсэн гэж үзэж болно. Бид хоолоо зажлахдаа хоол боловсруулахад шаардлагатай фермент агуулсан шүлстэй хольж зажилж байдаг гэсэн үг. Дараа нь зөөлөрч жижгэрсэн хоол хүнс ходоодонд орж ходоодны хүчиллэг шүүстэй холилдоно. Дунджаар ходоодонд хоол хүнсийг шингээхэд 4 цаг шаардагддаг, өөрөөр хэлбэл химус хэмээх шингэн бодис болгон хувиргадаг. Химус нь гэдэсрүү улам ихээр нэвчиж, бие махбодийг төрөл бүрийн тэжээлээр хангах үүрэг гүйцэтгэдэг байна.

Ус ходоодондтэгэж удаан байдаггүй, 300 орчим мл ус 10 минутын дотор гэхэд гэдэснээс ор мөргүй гарч оддог. Өөрөөр хэлбэл, хэрэв та хоол идэж байхдаа уувал ус таны төсөөлсөн шиг ходоодонд чинь нуур шиг их ус үүсгэдэггүй гэсэн үг юм. Уусан ус тань зажилсан хоолоор дамжин өнгөрч, нэмэлтээр чийгшүүлээд, үлдсэн хэсэг нь хормын төдийд ходоодыг тань орхих болно.

Шингэн нь хүчиллэг чанарыг бууруулдаггүй

Бидний бие организм нарийн төвөгтэй боловч маш сайн зохицуулалттай систем юм. Хэрэв ходоод ямар нэг зүйлийг шингээж чадахгүй гэдгээ мэдэрч эхэлбэл шинэ ферментийг бий болгож, ходоодны шүүсний хүчиллэг чанарыг нэмэгдүүлдэг. Та нэг литр ус уусан ч хүчиллэг байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэсэн үг юм.

Нэмж дурдахад хоол хүнс нь өөрөө ходоодны хүчиллэг байдлыг ялимгүй бууруулдаг ч хурдан сэргэдэг болохыг судалгаагаар нотолжээ.

Шингэн нь хоол боловсруулах хурданд нөлөөлдөггүй

Шинжлэх ухааны ямар ч судалгаа шинжилгээ шингэн зүйл уух нь боловсорч амжаагүй хатуу хоол хүнсийг гэдэс рүү шахдаг гэсэн домог яриаг батлаагүй. Харин шингэн зүйл нь хоол хүнсний шингэцийн хурданд ямар нэгэн байдлаар нөлөөлж чадахгүй болохыг эрдэмтэд баталжээ.

 

Тэгэхээр хоолтой хамт ус буюу шингэн зүйл хамт ууж болох нь уу?

 

Хэрэв та хоол идэж байхдаа шингэн зүйл уувал энэ нь ямар ч хор хөнөөлгүй гэдэгт бат итгэлтэй байж болох нь. Харин ч эсрэгээрээ ус нь хоол ундны шингэцэд сайнаар нөлөөлөх давуу талтай. Харин та хоолоо зажлаад залгисныхаа дараа ус уух хэрэгтэйг анхааралдаа аваарай.

Түүнчлэн өөр нэг ашигтай тал бий. Судалгаагаар хүн хоол идэхдээ ус уух нь хоолыг бага идэхэд буюу хэт их идэхээс сэргийлдэг болохыг харуулжээ.Хэрэв та хоол идэж байхдаа ус уудаггүй цай ууж хэвшсэн бол энэ ч мөн айх шалтгаан биш гэнэ. Судалгаанд дурдсанаар хоол идэхдээ цай уух нь ходоодны хүчиллэг байдалд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй гэдгийг ч мөн баталжээ.

Усны температур нь хоол боловсруулах явц болон шим тэжээлийг хүлээн авах үйл ажиллагаанд нөлөөлдөггүйг судалгааны үр дүн тодорхойлжээ. Бидний ходоод хэдхэн минутын дотор шингэнийг хүссэн температурт халааж эсвэл хөргөж чаддаг гэнэ. Гэсэн хэдий ч эрдэмтэд буцламтгай халуун ус уулгүй 65°C хүртэл хөргөж уухыг зөвлөжээ.

What's your reaction?

Related Posts

1 of 127

Leave A Reply

Your email address will not be published.