Гоо сайханЭрүүл мэнд

Газтай усаар нүүрээ угааж болох болов уу?

Та дараагийн хүнсний худалдан авалтынхаа жагсаалтад хэдэн хийжүүлсэн ус хийж авна гээд санаад аваарай.

Азийн гоо бүсгүйчүүд хийжүүлсэн ус нь арьсанд маш сайн үр нөлөөтэйг батлан хэлж байна. Ингэхийн тулд та усыг уух шаардлагагүй гэдгийг санаарай.

Lifestyle.mn бид бүхэн нүүрээ хийжүүлсэн усаар хэрхэн угаах , гоо сайхны шинэ чиг хандлагыг тантай хуваалцаж байна.

 

Хийжүүлсэн усаар угаах санаа хэрхэн төрсөн бэ?

 

Гоо сайхны ертөнцийн ээлжит нэгэн ноу-хау Дорнодоос бидний соёлд нэвчин ирлээ гэхэд та тийм ч их гайхахгүй байх аа. Эрдэст болон хийжүүлсэн усыг Япон, Солонгост рашаан сувиллын эмчилгээнд өргөнөөр ашигладаг бөгөөд гоо сайхны мэргэжилтнүүд хийжүүлсэн усны шидэт шинж чанарыг өндрөөр үнэлж хүнсний дэлгүүрийн хамгийн борлуулалттай бүтээгдэхүүн болгоход үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Дорно дахины гоо сайхны аргууд маш нарийн, няхуур байдгаараа алдартай байдаг бол энэ удаад хийжүүлсэн усаар нүүрээ арчлах шийдэл нь гайхалтай энгийн байгаа нь гоо сайхандаа анхаардаг энгийн хэрэглэгчид биднийг баярлуулаад байна.

Япон болон Солонгос эмэгтэйчүүдийг хийжүүлсэн усны юуг тэгтлээ их үнэлдэг вэ?

  • Хийжүүлсэн ус нь арьсны өнгөн давхаргыг гэмтээдэггүй.
  • Арьсны хүчил нь арьсыг хортой хүчин зүйлээс хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Нүүрний арьсанд хамгийн тохиромжтой нь pH 5.5 юм. Харин карантны ус маш хатуулаг байдаг тул энэхүү балансийг зөрчсөнөөр арьсны байдлыг улам дордуулж орхидог. Тэгвэл хийжүүлсэн ус нь цоргоноос урсдаг уснаас ялгаатай нь рН-ийн оновчтой төвшинг барьдаг тул угаасны дараа арьс хуурайшиж таталдаггүй байна.
  • Тэрээр маш зөөлнөөр арьсыг цэвэрлэж өгдөг.
  • Содтой усны нөлөө нь хөнгөн хальстай адил юм. Үүний шалтгаан нь хийжүүлсэн ундааны содын агууламжтай холбоотой бөгөөд арьсны ширхгийг багасгаж, карантны уснаас илүү сайн цэвэрлэдэг.
  • Цусны эргэлтийг сайжруулдаг.
  • Хийжүүлсэн ус нь арьсны эд эсийг хүчилтөрөгч болон тэжээллэг бодисоор хангаж эрүүл чийрэг харагдуулж, арьсны өнгийг жигд болгодог.
  • Нүхийг гүн цэвэрлэдэг.
  • Энэхүү усанд агуулагдах сод нь нүх сүвийг бөглөсөн тос болон бохирыг үр дүнтэй арилгадаг. Үр дүнд нь зөвхөн гоо зүйн нөлөөтэй төдийгүй үрэвсэл үүсэх магадлалыг багасгадаг байна.
  • Сорви арилгахад тусалдаг.
  • Ерөнхийдөө хийжүүлсэн ус нь арьсанд сайнаар нөлөөлдөг бөгөөд нөхөн төлжих процессыг идэвхжүүлж, гэмтсэн эдийг чийгшүүлж, тэжээлээр хангадаг.

Болж байна тэгвэл өдөр бүр хийжүүлсэн усаар нүүрээ угааж байя гэж та бодож сууна уу?

Тэгвэл үгүй ээ! Бүгд тийм харагдаж байгаа шигээ энгийн биш гэнэ.

 

Тэгвэл мэргэжилтнүүд хийжүүлсэн усаар өдөр бүр нүүрээ угаахыг зөвлөдөггүй бөгөөд энэ нь цочролыг өдөөж болзошгүй юм. Та арьсныхаа онцлогоос хамааран долоо хоногт 1-3 удаа нүүрээ угаахад хангалттай. Энэ нь зөвхөн нүүрээ угаахаас гадна гель, нүүрний угаалга хийхэд ашиглаж болно.

Энгийн ба тослог арьсны хувьд: Хийжүүлсэн уснаасаа багаханыг тасалж аваад саванд хийн нүүрээ 10-20 секундийн турш дүрнэ. Хэрэв та энгийн арьстай бол долоо хоногт нэг удаа, харин таны арьс тослог бол долоо хоногт 2-3 удаа угаагаарай.

Хуурай болон мэдрэг арьсны хувьд: Хийжүүлсэн цэвэр ус болон буцалсан усыг ижил хэмжээтэйгээр нэг саванд хольж хийнэ. Ингээд дээр дурдсанчлан 10-20 секунд нүүрээ дүрж угаана. Долоо нэг удаа байхад хангалттай бөгөөд хэрэв таны арьс улайж загатнахгүй бол долоо хоногт 2 удаа болгон ихэсгэж болно.

Хийжүүлсэн усыг хэрэглэж болох өөр арга замууд.

 

Энэхүү нийтлэлийг бичсэн зохиолч маань өөр хэд хэдэн туршилтууд хийжээ. Жишээлбэл хийжүүлсэн усаар нүүрний цацлага буюу спрей хийж хэрэглэж үзсэн бөгөөд үүнийг хэрэглэсний дараа арьс маш цэвэрхэн толигор болсноо хуваалцжээ.

  • Хийжүүлсэн усыг тоник болгон ашиглаж, нүүр цэвэрлэгч хөвөндөө шүршиж аван нүүрээ арчина. Эсвэл шүршигч цорго ашиглан усны саваа шүршигч болгон ашиглаж болох гэнэ.
  • Газтай усыг ногоон цайтай 1:1 харьцаатай хольж, мөн хөвөнд шингээн нүүрэндээ 10 минут байлгана (үүнээс илүү удаж болохгүйг анхаарна уу!).
  • Гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо найрлагад нь хийжүүлсэн ус орсон эсэхэд анхаарлаа хандуулаарай. Азийн тэргүүлэгч гоо сайхны брендүүд аль хэдийн даавуун маск, тоник зэргийнхээ найрлагад газтай усыг өргөнөөр хэрэглэх болжээ.
  • Солонгос эмэгтэйчүүдийн жишгийг даган та газтай ус бүхий ванд орж болох юм.

Та энэхүү шинэ гоо сайхны трендийг аль хэдийн туршиж үзсэн үү? Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай!

What's your reaction?

Related Posts

1 of 50

Leave A Reply

Your email address will not be published.