ЗөвлөгөөЭрүүл мэнд

Төрсний дараа эмэгтэй хүний ​​бие махбодид гардаг гэнэтийн 5 өөрчлөлт

Төрсний дараа эмэгтэй хүний амьдрал бүхлээрээ өөрчлөгддөг одоо тэрээр зөвхөн өөрийнхөө төлөө биш энэ ертөнцөд тээж төрүүлсэн энхрий бяцхан үрийнхээ төлөө үүрд хариуцлага үүрч амьдрана аа гэсэн үг. Эмэгтэй хүний бие шинэ хүнээ хүлээж авсаны дараа бие махбоди болон сэтгэлзүйн хувьд хэрхэн өөрчлөгддөг талаар та бүхэндээ хүргэж байна.

1. Хоолойны өнгө өөрчлөгддөг.

 

 

Хүүхэд төрүүлсэн эмэгтэйн дуу хоолойнд өөрчлөлт ордог хэмээн Сассексийн их сургуулийн эрдэмтэд үзжээ. Хүүхэд төрүүлсэн эмэгтэйн хоолой урьдынхыгаа бодвол аажуухан, нэгэн хэвийн болж өөрчлөгддөг байна. Төрсний дараа жилийн дараа дуу хоолой өмнөх давтамждаа эргэж ирдэг гэнэ.

Судлаачид энэхүү өөрчлөлтийг дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй гэж таамаглаж байна. Үнэн хэрэгтээ төрсний дараа биеийн гол дааврын түвшин огцом бууран  дуу хоолойд нөлөөлж болзошгүй гэж тодорхойлжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар төрсөн эмэгтэйн хоолойны өнгөний хамгийн дээд хэмжээ нь 44 Гц буюу 2.2 семитоноор буурдаг бөгөөд энэ нь ойролцоогоор хоёр төгөлдөр хуурын нооттой тэнцдэг байна.

Энэхүү өөрчлөлтөнд ондоо нэгэн тайлбар байгаа нь дуу хоолой султай, тайван тогтуун хүмүүсийг ерөнхийдөө илүү буурь суусан, төлөвшсөн гэж шинжээчид үздэг. Тиймээс эмэгтэйчүүд эхийн шинэ дүрд дасан зохицохын тулд хоолойны тембр нь өөрөөс нь хамааралгүйгээр автоматаар өөрчлөгдөж байж болох юм гэж үзжээ. 

 

2. Сэтгэл санааны түгшүүр нэмэгддэг.

 

Шинэхэн төрсөн ээжүүдэд аль болох сэтгэл санаагаа тайван байлгаарай гэж зөвлөдөг гэвч энэ нь бараг л боломжгүй зүйл гэхэд хилсдэхгүй. Хүүхэд нь их уйлвал яасан юм бол гэж түгшинэ, уйлахгүй байвал бас л яасан юм бол гэж зовнино, их унтвал эсвэл хэтэрхий бага унтвал бас л айна гэх мэтчилэн шинэхэн төрсөн эрийн санаа зовохгүй үе гэж тун ховор. Гэхдээ энэ нь энгийн үзэгдэл шүү ээжүүдээ төрсний дараа таны биед сэтгэл түгшүүрийн даавар буюу окситоцин маш ихээр ялгардаг учир ийм зүйл тохиолддог байна.

Окситоцин нь төрсний дараа шууд эрчимтэй ялгарч эхэлдэг. Жирэмсэн үед таны биед сунаж тогтсон умайг агшихад тусалдаг бөгөөд эхийн зөн совин гэх зүйлийг идэвхжүүлдэг гэсэн үг. Мэдрэлийн системийг тайвшруулах нөлөөтэй прогестерон хэмээх даавар тусалж болох боловч төрсний дараахан прогестероны хэмжээ хамгийн бага түвшинд байдаг тул залуу эхчүүд хэсэг хугацаанд сэтгэлийн зовнил болон сэтгэл гутралтай нүүр тулах нь гэдэгтээ бэлтгэлтэй байх хэрэгтэй байх байна шүү. 

 

3. Тархи илүү сайн ажилладаг.

 

Жирэмсэн болон төрсөн эмэгтэйчүүдийн тархины хөгжлийн талаар судалдаг судлаач Келли Ламберт хэлэхдээ төрсний дараа эмэгтэйчүүд илүү ухаалаг гэж бичжээ. Тархины эзлэхүүн нь томордог бөгөөд энэ нь төрсөн эмэгтэй одоо зөвхөн өөрийнхөө төлөө бус бас үр хүүхдийнхээ төлөө толгойгоо ажилуулах хэрэгцээтэй холбоотой байж болох юм гэж үзжээ. Түүгээр ч барахгүй дөнгөж төрсөн эмэгтэйчүүд шийдвэр гаргахдаа илүү үр дүнтэй, сэтгэл хөдлөлийн хувьд тогтвортой, асуудлыг шийдвэрлэхийн тулд янз бүрийн стратеги бодож олохдоо сайн байдаг тул компаниуд ажилд авахдаа дуртай байдаг гэнэ.

Мэдрэлийн судлаач Крейг Кинсли хүүхэд төрөх нь эмэгтэй хүний зөвхөн ​​амьдралд тохиолддог үйл явдал биш, харин түүний сэтгэцийн хөгжлийн бүхэл бүтэн үе шат, жишээлбэл, шилжилтийн настай адилхан болохыг тэмдэглэжээ.

 

4. Бие организм шинэчлэгддэг.

 

Энэ нь нярай хүүхдийн цуснаас үүдэлтэй бөгөөд эхийн махбодид нөхөн төлжих процессыг эхлүүлдэг. Үр хөврөлийн эсүүд нь жирэмсэн эмэгтэйн шархыг эдгэхэд тусалдаг тэр ч байтугай хүнд өвчнийг нь хүртэл эмчлэх боломжтой байдаг гэнэ. Жишээлбэл, эмчилгээгээ зогсоосон гепатит С өвчтэй жирэмсэн эмэгтэйн элэгний биопсийн шинжилгээ сайжирсан байна. Эрдэмтэд түүний элэгний эсийн эх үүсвэр нь ургийн эсүүд байсан болохыг тогтоожээ.

Үүнээс гадна жирэмслэлт нь таны насыг уртасгах хүчин зүйл болж болох гэнэ. Гэхдээ энэ нөхцөл нь зөвхөн орой тээсэн жирэмслэлттэй л холбоотой юм. Эрдэмтдийн судалгаагаар хожуу жирэмсэлсэн эхчүүд илүү удаан амьдарсан болох нь Пеннсильванийн Амиш нийгэмлэгийн судалгаагаар тогтоогджээ.

 

5. Хорт хавдар тусах эрсдэл багасдаг.

 

Төрсний дараа эмэгтэй хүний ​​биед нь зарим төрлийн хорт хавдраас хамгаалах механизм идэвхждэг байна. Жишээлбэл, хүүхдээ цаг тухайд нь төрүүлсэн эхчүүдэд өндгөвч, эндометрийн хорт хавдрын эрсдэл буурдаг. Шинэ жирэмслэлт бүрт энэ эрсдэл багассаар байдаг гэсэн үг юм. 25 нас хүрэхээсээ өмнө ээж болж, хүүхдээ хөхүүлж буй охид хөхний хорт хавдраар өвчлөх нь маш бага байдаг гэнэ.

What's your reaction?

Related Posts

1 of 130

Leave A Reply

Your email address will not be published.