LifestyleГоо сайханЭрүүл мэнд

Илүүдэл жингээ хурдан хасахад тань туслах баталгаатай аргууд.

Дэлхийн хэмжээнд таргалалтын тохиолдол 1975 оноос 2017 он хүртэл гурав дахин нэмэгджээ. Одоо ойролцоогоор дэлхий дээр 1.9 тэрбум илүүдэл жинтэй насанд хүрэгчид байдаг гэнэ.

Үүний 650 сая нь хэт таргалалттай байна. Өнөө үед эрүүл байхын тулд биднээс маш их хүчин чармайлт, цаг хугацаа шаардагдана. 

Ингээд манай сайт эрүүл аз жаргалтай амьдрахын тулд жингээ хасах процессийг хурдасгахад тань туслах 8 аргыг хуваалцаж байна. 

Хоол идэхээсээ өмнө шөл идэж байгаарай.

 

Саяхны нэгэн судалгаанд үндсэн хоолныхоо өмнө нэг аяга шөл идэх нь таны хоолны дуршлыг бууруулж болохыг харуулжээ. Учир юунд вэ гэхээр аягатай шөл хөрөх явцад та маш удаанаар шөлөө халбагадаж иднэ энэ үед таны тархи ходоодны гормонд цадах мэдрэмж авах цагийг гаргаж өгдөг гэнэ.

 

Хоолондоо халуун ногоо хийгээрэй.

 

Та халуун ногоотой зүйлд дуртай юу? Хэрэв тийм бол танд баяртай мэдээ дуулгая. Халуун ногоотой хоол нь бодисын солилцоог 8% хурдасгаж, улмаар илчлэг шатаах төвшинг нэмэгдүүлдэг. Мөн түүнчлэн халуун ногоотой хоолыг хүмүүс маш удаанаар иддэг бөгөөд энэ нь хоолны шингэцэд маш сайнаар нөлөөлдөг гэнэ.

 

Эрүүл зуушнууд идээрэй.

 

Гол хоолоо идэхээсээ өмнө ихээр идээрэй. Тийм ээ та зөв уншлаа. Жин хасах явцад бид хоол хоорондохынхоо хугацааг уртасгах хандлагатай байдаг. Энэ нь ч логиктой санагдаж байж магадгүй гэхдээ маш их өлсвөл цадахын тулд бид тэр хэмжээгээр их иднэ гэсэн үг. Тэр байтугай ингэж идэхдээ маш хурдтайгаар идэх болдог тийм биз? Тэгэхээр ингэхгүйн тулд үндсэн хоолноосоо өмнө бага бага эрүүл зууш идэх нь зөв байх нь.

Үр, бүйлс, алим, үр тарианы жигнэмэг, өөх тос багатай бяслаг гэх мэт эрүүл зуушаар нөөцлөөд хэдэн цаг тутамд идээрэй.

 

Ахиухан унтаарай.

 

Бидний бие хэвийн ажиллаж байхын тулд сайн амрах нь маш чухал юм. Судалгаанаас харахад хоолны дэглэм барьж буй хүмүүс сайн унтаж амрахад 6%-аар бага калор зарцуулдаг байна.

 

Цай ихээр уух.

 

Өдөрт заавал 8 аяга ус уух ёстой гэж ярьдаг бол нийтлэг буруу ойлголт юм. Мэдээж ус уух нь чухал гэхдээ цангаж байх үедээ л ууж байх хэрэгтэй. Бусад тохиолдолд цай илүү сайн байдаг, ялангуяа антиоксидант ихтэй ногоон цай нь жингээ хасахад тань тусалдаг. Нэмэлт ашиг тус: Ногоон цай нь хорт хавдраас хамгаалдаг.

 

Цэнхэр өнгөтэй эд зүйл хэрэглэ.

 

Судалгаанаас харахад хүмүүс идэж буй хоолноосоо илт ялгагдахуйц өнгийн тавганд хоолыг маш багаар иддэг болохыг тогтоожээ. Мөн түүнчлэн цэнхэр өнгийн засал чимэглэлтэй өрөөнд хүн энгийн иддэг хэмжээнээсээ 33%-аар бага хэмжээний хоол иддэг гэж тэмдэглэсэн байна.

 

Инээгээрэй.

 

Инээд нь хүний ​​биед багахан хэмжээний аэробикийн дасгал хийсэн мэт байдаг . Нэг цагийн турш инээх нь 30 минутын турш биеийн тамирын дасгал хийснээс ч илүү илчлэг шатаадаг болохыг та мэдэх үү?

 

Хүйтэн өрөөнд унтаж байгаарай.

 

Бид сэрүүн өрөөнд унтаж байх үед бие нь дулаанаа хадгалахын тулд гэдэс доторх өөхийг шатааж байдаг. Диабет сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар 19°C орчим температуртай өрөөнд унтдаг хүн дулаан унтахыг илүүд үздэг хүнээс 7% илүү илчлэг шатаадаг болохыг тогтоожээ.

What's your reaction?

Related Posts

1 of 60

Leave A Reply

Your email address will not be published.