ЗөвлөгөөЭрүүл мэнд

Бидний анзаардаггүй бамбай булчирхайн өвчний эрт илэрцийн шинж тэмдэгүүд

Бидний биеийг орчны өөрчлөлтөд байнга хэвийн ажиллуулж байхын тулд бие махбодид янз бүрийн даавар ялгардаг. Бамбай булчирхай дааврууд нь бидний бие махбодид ялгардаг эдгээр дааврын нэг юм.

Бамбай булчирхай даавар нь хүн амьдрахад зайлшгүй шаардлагатай бөгөөд бие махбодь дахь бодисын солилцооны хурдыг зохицуулах үүрэгтэй.

Хэрэв бамбайн булчирхайн үйл ажиллагаа доголдвол бидний эрхтэн, түүний дотор элэг, гэдэс, бөөр, нөхөн үржихүйн систем, зүрх, тэр ч байтугай тархинд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй юм.

Өнөөдөр манай сайт та бүхэндээ бамбай булчирхайн ноцтой өвчлөллөөс сэргийлэхийн тулд ямар ямар шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулах ёстойг тантай хуваалцахаар шийдлээ.

Ядрах, цухалдах

Бамбай булчирхайн өвчин нь сэтгэл санааны байдал болон энергийн төвшинд нөлөөлдөг. Гипотиреозын үед ядарч сульдах, хүч чадал буурах шинж тэмдэг илэрдэг. Мөн түүнчлэн нойр муудах, тайван бус болон цухалдуу болох нь түгээмэл байдаг байна.

Зүрхний цохилтын өөрчлөлт

Бамбай булчирхайн даавар нь бидний биеийн бараг бүхий л хэсэгт хүрч үйлчилдэг тэр ч бүү хэл зүрхний цохилтонд хүртэл өөрчлөлт өгдөг байна. Хэрэв өөрчлөлт орсон бол зүрхний цохилтын хэм алдагдах төдийгүй хэт хурдсах эсвэл эсрэгээрээ хэт удаашрах байдал ажиглагддаг байна.

Хэт таргалах эсвэл турах

Жингийн огцом өөрчлөлт нь хамгийн нийтлэг шинж тэмдгүүдийн нэг юм. Түргэн жин нэмэх эсвэл турах нь бамбай булчирхайн дааврын түвшин бага эсвэл хэт өндөр байгааг илтгэнэ.

Хуурай арьс, хэврэг хумс

Арьс хуурайшиж загатнах нь бамбай булчирхайн эмгэгийн шинж тэмдэг болдог. Хумс хэврэг болж, урт урт судлууд гарч ирнэ.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

✅ Түүхий ус уухгүй байх;

✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;

✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

What's your reaction?

Related Posts

1 of 133

Leave A Reply

Your email address will not be published.