Гоо сайханЗөвлөгөө

Гутланд шингэсэн эвгүй үнэрийг арилгах хялбар аргууд

Гутлаар нь хүнийг хэрхэн дүгнэх талаар мөн гэрийн нөхцөлд гутлыг сунгах болон багасгах зэрэг мэдээллүүдийг өмнө нь бид та бүхэнд хүргэж байсан билээ.

Харин энэ удаад уншигчдийн санал хүсэлтийн дагуу гутланд шингэсэн эвгүй үнэрийг хэрхэн арилгах талаар хүргэх гэж байна.

Нимбэгний хальс – Шинэхэн нимбэг болон жүржийн хальсийг гутлан дотроо 2-3 цаг байлгаарай. Эвгүй үнэр арилж, сайхан үнэр хөлөнд тань шингэх болно.

Нүүрсэн эм – Нүүрсэн эм буюу “Уголь активированнь”-аас хэдэн ширхэгийг гутландаа хийж хонуулаарай.

Спиртийн агууламжтай шингэн – Архи юм уу шил арчдаг шингэнийг гутландаа хэд хэд цацаад хонуулахад эвгүй үнэр арилахаас гадна элдэв нян бактерийг устгадаг.

Хүүхдийн нунтаг цацлага – Таны хөл хөлрөмтгий бол хөлөндөө хүүхдийн цацлага цацаарай. Эсвэл гутландаа цацаж шингээгээд хонуулахад эвгүй үнэр арилсан байх болно.

Сода – Сода нь гутлан дахь чийг болон эвгүй үнэрийг зэрэг арилгах давуу талтай. Содатай усанд хөлөө дүрэхэд хөл зөөлрөхөөс гадна хөлрөх нь багасаж, эвгүй үнэрээс салгадаг.

Лаванда цэцэг – Лаванда цэцгийг цэвэр даавуунд хийж оёод гутландаа 1 юм уу 2 хонуулаарай.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

✅ Түүхий ус уухгүй байх;

✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;

✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

What's your reaction?

Related Posts

1 of 120

Leave A Reply

Your email address will not be published.