LifestyleЗөвлөгөөЭрүүл мэнд

Илүүдэл жингээсээ салах энгийн хэрнээ гайхалтай үр дүнтэй аргууд

Илүүдэл жингээсээ сална гэдэг хүн бүхний хувьд маш хүндрэлтэй асуудал байдаг. Фитнесст явж хамаг хүчээ бараад л, дуртай хоолноосоо холдохын тухайд бол юу ч ярих вээ… Харин та бүхэнд энгийн хэрнээ гайхалтай үр дүнтэй, жижигхэн, бүр бага зэрэг залхуу ч гэж хэлж болмоор аргуудыг танилцуулж байна.

Кофег сайн сорж уу – Каффейнийг эд эс бүхэндээ шингээж байна хэмээн төсөөлж кофегоо сайн гэгч нь сорж уугаарай. Мэдээж олон хүний хажууд эвгүй тул ганцаараа байхдаа туршсан нь дээр.

Сандалны оронд бөмбөг – Фитнесс заалуудад байдаг том бөмбөлөгийг гэртээ, боломжтой бол ажил дээрээ тавьж сууж байгаарай. Энэ нь өгзөгний булчинг хавтгайрах, унжихаас сэргийлж, бэлхүүс хэсгээр өөх нэмэхээс давхар сэргийлдэг байна. Түүнчлэн энэхүү “шидэт” бөмбөг нь өдөрт 260-аас илүү калорийг шатаадаг ажээ.

Илчлэг багасгах арга – Бид жингээ барьж байх бүх л үедээ идэх хоол хүнснийхээ илчлэгийг тооцоолж, өөрсдийгөө “зовоож” байдаг. Тэгвэл эрчимтэй дэглэм барьж байгаа үедээ хоёр хоногт л нэг удаа илчлэг багатай хоол хүнс хэрэглээрэй. Энэ нь байнга хоолны дэглэм барьснаас хамаагүй өндөр үр дүнтэй байдаг.

Бохь зажил – Бохь зажилхад хоол идэх дуршил 10 хувиар буурдаг.

Температураа багасга – Өрөөний температур хэдий чинээ сэрүүхэн байна төдий чинээ турах үйл явц хурдасна. Хамгийн тохирожмтой температур бол цельсийн 17 градус юм.

Тайланд хоол ид – Заавал ч Тайланд хоол биш л дээ. Халуун ногоо болон хүнсний ногоо ихтэй хоолнууд бодисын солилцоо болон цусны эргэлтийг 23 хувиар түргэсгэдэг.

Дасгалаа багасга – Турах гэж ядаж байхад тань сонин бүр итгэмээргүй сонсогдож байна уу? Гэхдээ л энэ бол үнэн. Долоо хоногт 2 удаа булчин хөгжүүлэх болон кардио дасгалууд хийж байгаарай.

Тайвшир, та тайван бай! – Стресстэй эмэгтэй, сэтгэл санаа нь хэвийн тогтуун байгаа бүсгүйгээс 104 калори бага хасдаг. Тэгэхээр хэн тайван, сэтгэл санаа тогтвортой байгаа нь хурдан бас эрүүл аргаар турна гэсэн үг.

Илүү их алх – Алхах нь хүний бие махбодид ч тэр, сэтгэл санаанд ч тэр гайхалтай эерэг нөлөөг үзүүлдэг. Алхах явцад хүний бие тэр чигтээ хөдөлгөөнд орж, зүрхний үйл ажиллагаа, тархины цусан хангамж эрс сайжирч, энгийн үеэс хэд дахин илүү калори шатдаг байна.

Хэр удаан хийсэндээ биш – Дасгал хийхэд учир бий. Хэр удаан хийсэндээ биш хэр үр дүнтэй, зөв хийсэндээ үр дүн нь оршдог юм. Тиймээс аль болох эрч хүчтэй байж, дасгалаа зөв байрлалаар, зөв ачаалал өгөхүйц хийгээрэй.

What's your reaction?

Related Posts

1 of 129

Leave A Reply

Your email address will not be published.