СонирхолтойФото мэдээ

Зөнч Ванга эмээ 2021 онд юу болно гэж зөгнөж байсан бэ? Хэлсэн таарсан болвуу мэдэж аваарай

Болгарын хараагүй зөнч эмэгтэй Ванга буюу Вангелия Пандеева нь хүн төрөлхтний ирээдүй дэх олон томоохон үйл явдлыг зөгнөсөн бөгөөд тэдгээр нь биелсээр байгаа гэж хүмүүс үздэг.

Түүний зөгнөлөөс харвал ирэх 2021 онд Владимир Путиныг хөнөөх оролдлого гарч, түүнчлэн хүн төрөлхтөн “луунуудад” эзлэгдэх бололтой. Ерөнхийдөө ойрын хэдэн жилүүдэд биднийг цөвүүн цаг хүлээж байгаа бөгөөд үүнийг дагаад залуу үеийнхний ухамсар үндэс сууриараа өөрчлөгдөнө гэжээ.

Ингээд тэрээр өөр юуг зөгнөсөн болохыг мэдэцгээе.

“Болгар Нострадамус” гэгддэг байсан Ванга нь нас бараад 20 гаруй жил болж байгаа ч түүний ирээдүйг харах чадварт итгэдэг хүн өнөө цагт олон бий.

Тэрээр өнөөгийн Македоны нутагт орших жижиг тосгонд төржээ. Хүүхэд байхдаа элсэн шуурганд өртөж бүрэн сохорсон бөгөөд түүнээс болж энэхүү гоц чадвараа олж авсан хэмээн өөрөө ярьдаг байв.

2020 оны тухайд гэвэл Ванга Дональд Трампын коронавирусээр өвчилсөн явдал болон олон оронд эсэргүүцэл тэмцэл өрнөснийг зөгнөсөн хэмээн хүмүүс үзэж байна.

1996 онд нас барахынхаа өмнө буюу 85 настайдаа тэрээр 2021 онд эрдэмтэд хорт хавдрыг анагаах аргыг олно хэмээн хэлж байжээ. Мөн 2021 онд Владимир Путиныг хөнөөх оролдлого гарахын зэрэгцээ Исламын хэт даврагчид Европ руу химийн зэвсгээр довтлох нь хэмээн түүний зөгнөлийг тайлж уншсан байна.

Ирэх онд манай дэлхийд томоохон байгалийн гамшгууд тохиолдоно хэмээн мөн хэлжээ. Мэдээж жил бүр дэлхийн хаа нэгтээ байгалийн гамшиг болдог болохоор үүнд гайхахааргүй. Гэхдээ хачирхалтай нь түүний хэлснээр хүн төрөлхтөн “луунуудын довтолгоонд өртөх” бололтой.

Вангагийн шүтэн бишрэгчид түүний өмнөх зөгнөлүүдийн 85 хувь нь биелсэн гэж үздэг. Харамсалтай нь үүнийг цаасан дээр буусан баримттайгаар нотлох зүйл алга байна.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

✅ Түүхий ус уухгүй байх;

✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;

✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

What's your reaction?

Related Posts

1 of 37

Leave A Reply

Your email address will not be published.