ЗөвлөгөөЗурхай

Үзмэрч Сийлэн : Амьдралын ханиа сонгоход гаргадаг түгээмэл алдаанууд

Амьдралын ханиа сонгоход гаргадаг түгээмэл алдаанууд:

Сайн байцгаана уу? Сүсэгтэн олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ энэ удаагийн мэдээлэлээрээ хүмүүсийн ихэвчлэн асуудаг асуултад хариулт өгөхөөр бэлдлээ.

Та бүгдийн нийтлэг асуултын нэгдүгээрт хайр сэтгэл, хань ижлийн асуудал зонхилж байна.

1рт хань ижил, хайртаа засрахыг хүлээх:

– Таны хайртай архи хэтрүүлэн хэрэглэдэг, тухайн үедээ муу муухай араншин гаргадаг ч эрүүл болоод ирэхээрээ ахин ингэхгүй гэж ам өчиг өгдөг бол. Энэ тохиолдолд архинаас холдож засарсан тохиолдол 20 хувиас хэтрэхгүй. Хүүхэдтэй болоод болино гэж бодож байгаа бол үгүй, архины хамааралтай гэр бүл л болно гэсэн.

Үр хүүхдээ насны зовлонд унагаж, ирээдүй аз жаргалыг нь эцэг эхийнхээ архины нөхөдтэй хамт архины шилэн дунд өсгөхийг хүсэхгүй байгаа бол, засахыг хичээгээд хүлээж байгаа бол үтэр түргэн орхих ёстой.

Засарсан 20 хувь нь ухамсартай нэгэн байх бөгөөд нэг талаар хайртыгаа унаж явахад нь орхих буруу ч нөгөө талаар засарч чадахгүй нэгний хажууд зовж суух хэрэггүй. Арга засал нь архи идээний дэв бузар хөөж гэтэлгэх засал юм. Гэхдээ зөвхөн засагдах боломжтой нэгэнд уг заслыг үйлднэ.

2рт нууцхан араар тавьдаг нэгэн:

– Уг тохиолдол нь улаан цайм яваагүй ч хуурамч хаяг нээж цахимаар өөр бусдыг сонирхох, өдөж хоргоосон байдалтай, эхнэр(нөхөр) хайртынхаа найз нөхөдтэй учир ургуулдаг, гэвч өөрөөс нь асуухаар зүгээр л найзууд, чамд л хайртай, надад итгэсэнгүй гэх. Ийм хүн засрах тохиолдол бага, бүр лавширна гэхээс багасахгүй, дотроо санаа агуулсаар явдаг байна.

Ийм хүн амьдралд хань болохгүй бөгөөд хажуудахаа зовоож дуусахаас өөрцгүй. Иймд та өөрийгөө татаж авч амьдралаа бүү үгүй хий. Засрах боломжтой тохиолдолд хормойн дэв бузар хөөж гэтэлгэх засал хийдэг.

3р өмнөх амьдралаасаа салдаггүй, одоо амьдралаа ч орхидоггүй.

– Энэ тохиолдол нь урд хойчид уулзаж учирч явсан бүсгүйтэйгээ байнга холбоотой байдаг, хайртайгаа гайхаж хөлчүүдээ залгаж ярина. Тэр хүн нь ч хүлээж аваад байдаг. Эсхүл өмнөх гэр бүлээ үргэлж дурдан ярьж тэрнийг санагалздаг. ( Хүүхэдгүй тохиолдолд) Ийм хүмүүс мөн засрах нь ховор. Таныг ашиглаж байгаа. Энергийн вампирууд бөгөөд таныг зовоох л болно. Мөн л 20д хувь л засарна. 3 дагч этгээдээс хаалт тушаа засал хийгддэг.

4рт хүүхэдтэй болохыг хүсдэггүй, цаг нь болоогүй гэж тайлбарладаг.

– Эдгээр хүмүүс хүүхэдтэй болсон бол авахуул гэдэг. Хүүхэдгүй үедээ хүүхдийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь нэг үгээр таньтай гэр бүл болж, үүрдийн холбоотой болох хүсэлгүй нэгэн гэсэн үг. Та зөрөөд хүүхдээ төрүүлсэн бол хамтад нь орхиод л явна, арай дээр нь хааяа уулзан туслаж дэмждэг. Эдгээр хүмүүс засрах тохиолдол бас л маш бага байдаг ба засал ховор.

5рт эцэг эх, найз нөхдийнхөө үгээр явж танд муу муухай ханддаг.

– За энэ нь та бол гэр бүл, найз нөхдөөс нь дээгүүр байр эзлэх хүн нь биш юмаа гэсэн үг. Гэртээ хайртай гэж дагуулж ирээд гэр бүл нь өөлвөл хамтдаа засахыг хичээх бус хамт дээрэлхэж, муу хандаж, хэмлэсээр хөөдөг байна. Эдгээр 5 шинж чанартай хэн нэгэн дэргэд нь байгаа бол засч залруулж үзээд болоогүй бол эртхэн холдохыг зөвлөе. Анхаарал тавин уншсанд баярлалаа. Та бүхэн онлайнаар холбогдон цаг авч үзлэг засалд хамрагдахыг хүсвэл хувь чатаар холбогдоорой. Баярлалаа.

Хэрэв та үзмэрч Сийлэнтэй холбогдохыг хүсвэл фэйсбүүкийн хайх хэсэг дээр Үзмэрч Сийлэн гэж бичин хайж өөртэй нь хувийн чатаар нь холбогдоорой.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap