ЗөвлөгөөНийгэм

Өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх 15 энгийн соёл

Өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх 15 энгийн соёл

1. Утсаар бусад руу 2-оос дээш удаа битгий залга. Мэдээж чухал ажилтай эсвэл утсаа авах боломжгүй болоод л авахгүй байна гэсэн үг. Үнэхээр яаралтай бол мессэж бичээд орхичих.

2. Хэн нэгэн тантай ярьж байхад утсаа ширтэх нь нөгөө хүнээ эвгүй байдалд оруулдаг.

3. Хүнээс мөнгө зээлсэн л бол заавал буцааж өг. Дан мөнгө ч биш бал, цэнэглэгч мөн адил.

4. Удаан уулзаагүй хүнтэй цалин болон хэт хувийн амьдралын талаар ярихаас зайлсхий.

5. Хэн нэгэн таныг хоолонд урьсан үед хэзээ ч битгий хамгийн үнэтэй хоолыг захиалж байгаарай.

6. Танд тусалсан хүнд заавал таларх.

7. Бусдын үзэл бодлыг хүндэтгэх. Хүн болгон тантай санал нийлэх албагүй бөгөөд авах гээхийн ухаанаар хандах.

8. Хүний яриаг таслалгүйгээр шүүлтүүргүй сонсож сурах.

9. “Яагаад одоо хүртэл гэрлээгүй юм бэ?”, “Хүүхэдтэй болоогүй л байгаа юу?” эсвэл “Одоо хүртэл байр аваагүй байгаа юм уу?” гэх зэрэг хамгийн бүдүүлэг асуултыг бусдаас битгий асууж бай. Таны оролцох асуудал биш шүү.

10. Бусдын гадаад үзэмж, биеийн харьцааг шүүмжилдэг цаг одоо үед өнгөрсөн.

11. Хэрэв хэн нэгэн танд утсан дээрх зургаа үзүүлсэн бол дараагийн зургийг дураараа үзэх нь үнэхээр бүдүүлэг хэрэг шүү.

12. Ажлын хүн чинь өвчний чөлөө авсан бол лавшруулж асуух хэрэггүй. Хэтэрхий хувийн хэрэгт нь оролцохоос зайлсхий.

13. Ямар ажил хийдгээс үл хамаарч хүн болгоныг хүндэтгэж харьц. Бусдыг хүндлэх үнэхээр сайхан шүү.

14. Ажил дээрээ утсаар хувийн зүйл ярихаар бол гарч ярьж бай. Ажлын орчинд чанга ярих нь бусдад маш их саад болдог.

15. Та эрэгтэй ч бай эмэгтэй ч бай бусдад хаалга онгойлгож өгч сураарай. Хэрэв хэн нэгэн танд хаалга барьж өгсөн бол заавал талархсанаа хэлээрэй!

Шейрлэж соёлд суралцаагүй хүмүүст уншуулаарай 

What's your reaction?

Related Posts

1 of 125

Leave A Reply

Your email address will not be published.