ЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Бүдүүн гэдсээ цэвэрлэж 10кг тураарай

Хоол боловсруулах эрхтний хямрал бол маш олон өвчний эх үүсвэр юм. Ходоод, гэдэсний үйл ажиллагаа хэвийн явагдахаа боливол биед 70 цагийн дотор л 2-9 кг хэрэгцээгүй бодис хуримтлагдан, түгжрэл үүсгэдэг байна.

Хүн жирийн үед идсэн хоолоо 24 цагийн дотор шингээх чадвартай байдаг бөгөөд биеэсээ хорт бодисоо гадагшлуулахгүй удах нь таргалалт буюу өөхлөлтийн шалтгаан болно.

Та дараах ундааг бэлтгэн ууж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаагаа хэвийн явагдахад нь өөртөө туслаарай.

1. Хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

  • 1 аяга ус
  • 1 х/х цэвэр зөгийн бал
  • 1 х/х чиа үр (chia seeds)
  • 1 х/х маалингын үр
  • 1 ширхэг алим

Бүх орцыг холигчинд хийж, сайтар хутгаад өглөө бүр өлөн элгэн дээрээ ууж байвал таны гэдэс цэвэрлэгдэж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хурдан сайжрах болно.

2. Эдгээр нь таны гэдсийг хэрхэн цэвэрлэх вэ?

– Зөгийн бал бол нян, бичил биетэн, мөөгөнцрийн эсрэг хамгийн сайн байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.

– Маалингын үр нь омега 3, антиоксидант шинж чанартай тул хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хурдасгана.

– Чиа үр нь уураг, амин дэм, омега 3 гэх мэт шим тэжээлээр баялаг бөгөөд бодисын солилцоог идэвхжүүлж, хоолны дуршлыг дарна.

– Алим нь эслэгээр баялаг бөгөөд хоолны шингэц сайжруулна.

Энэхүү бэлдмэл нь таны гэдсийг цэвэрлэж, тураагаад зогсохгүй зүрхний өвчлөлөөс сэргийлэх болно. Жимс, ногоо, бүхэл үрийн гурил гэх мэт эрүүл хүнсийг тогтмол хэрэглэж, түргэн хоол, элсэн чихэр, дээд гурилаар хийсэн хүнсээс татгалзан, тогтмол дасгал хийх нь ходоод, гэдэсний үйл ажиллагааг хэвийн явуулахад тусладаг байна. Мөн архи, тамхи, кофейны төрлийн бүтээгдэхүүнээс татгалзаж чадвал бие, эрхтэн тань танд талархах болно.

Та эрүүл хүнс хэрэглэж, зөв амьдралын хэвшлийг бий болгосноор үргэлж эрч хүчээр дүүрэн байж, арьс тань эрүүлжиж, жин нэмэхийн зовлонг хэзээ ч дахин амсахгүй.

Эдгээр нь таны гэдсийг хэрхэн цэвэрлэх вэ?

Та энэхүү коктейлийг хоол боловсруулах эрхтний асуудалтай үед төдийгүй энгийн үед ч ууж хэвшээрэй

What's your reaction?

Related Posts

1 of 142

Leave A Reply

Your email address will not be published.