ЗөвлөгөөЭрүүл мэнд

Таргална гэж санаа зовохгүйгээр шөнө идэж болох 10 хүнс

Таргална гэж санаа зовохгүйгээр шөнө идэж болох 10 хүнс

Сүүлийн жилүүдэд таргалалттай холбоотой асуудал их гарч байгаатай холбогдуулан турах дэглэм, тураах бүтээгдэхүүн, хувцас гэх мэт олон зүйлс худалдаанд гарах болжээ.

Гэвч таргалалт нь эрүүл мэндийн асуудал болон хоол хүнсний зөв зохистой хэрэглээнээс шууд хамааралтай тул юуны өмнө ямар бүтээгдэхүүн хэзээ идэх хэрэгтэй вэ гэдгийг мэдэж байх нь зүйтэй юм.

Ялангуяа охид бүсгүйчүүд оройны 6 цагаас хойш огт юм идэлгүй дэглэм барихыг эрмэлздэг. Энэ нь хэдий сайн зүйл мэт боловч шөнө оройн цагт хэт өлсөлгүйгээр аажим аажмаар юм идэх хэрэгтэй.

Эрдэмтэд судалгаа явуулсны үр дүнд шөнө идэж болох 10 бүтээгдэхүүнийг олсон байна. Үүгээрээ эрдэмтэд шөнө идсэн эдгээр бүтээгдэхүүний улмаас галбираа алдахгүйг нотолж, шөнө дор дурдсан бүтээгдэхүүний багахан орц (порц) бөх нойрсоход таатай нөлөөлдөгийг тогтоожээ.

1. Шөнө багахан хэмжээний хар шоколад идэж болно

Галбираа хадгалахад хоргүй бүтээгдэхүүний жагсаалтыг хар шоколад тэргүүлжээ. Гэхдээ түүнийг зооглох хэмжээ 1-2 хавтгай (дөрвөлжин).

2. Давсгүй фисташки

3. Тахианы шөл эсвэл ногооны шөл (бульон)

4. Хулууны үр

5. Цөцгийтэй хар нэрс

6. Цагаан будаа

7. Бүйлсний жимс

8. Бяслагтай ролл эсвэл тахианы дан мах (филе)

9. Гаа (имбирный)-ны цай

10. Зөгийн балтай сүү

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

✅ Түүхий ус уухгүй байх;

✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;

✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

What's your reaction?

Related Posts

1 of 129

Leave A Reply

Your email address will not be published.