Гоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

ЖИНГЭЭ ХУРДАН ХАСАХАД ТУСТАЙ ХҮНСҮҮД хадгалаад аваарай

ЖИНГЭЭ ХУРДАН ХАСАХАД ТУСТАЙ ХҮНСҮҮД.

Жингээ хасахыг хүсч байгаа хүн бүхэнд хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхэд туслах хамгийн шилмэл хүнсийг нэрлэж байна.

Жингээ хасахыг хүсч байгаа хүн бүхэнд хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхэд туслах хамгийн шилмэл хүнсийг нэрлэж байна. Эдгээр хүнс нь таныг зөвхөн жин хасахад туслахаас гадна эрүүлжиж, гоо сайхнаа хадгалахад үнэнч туслагч нь байх болно.

Хар шош: Ганцхан аяга хар шош нь 15 гр уураг агууллдаг бөгөөд ханасан өөх тос өөртөө шингээгээгүй байдгаараа онцгой.

Овъёос: Овъёос бол илсэгээр баялаг учраас бүхэл өдрийн турш хүссэнээрээ идэхэд тохиромжтой хүнс. Хагасхан аяга овъёос л гэхэд таны бодисын солилцоог дэмжиж, өөх шатаахад тусална.

Авакодо: Энэ жимсийг идэхэд таргална гэж хэзээ ч айлтгүй. Энэ бол хамгийн сайн өөх тос бөгөөд холестриныг шатаах шидтэй. Тал авакода идэхэд гэдэсний өөхийг шатаахад хэчнээн тустайг та төсөөлдөг ч болоосой.

Яргай загас: Энэ бол ямар нэг өөх тос идэлгүйгээр уургаа нөхөх сайхан боломж.

Нэрс: Хөгшрөлтөөс сэргийлдэг гэдгээр нь нэрс жимсний ач тусыг бид мэдэх билээ. Тэгвэл энэ жимс маань өөр олон ач тустай. Тухайлбал, маш их эслэгтэй учраас ганц аягыг идэхэд 80 ккал шатаана гэсэн үг.

Броколи: Түүхий болон болсон байдлаараа энэхүү байцаа нь элдэв хавдраас сэргийлдэг. Үүнээс гадна нэг мөчир нь л гэхэд 30 ккал шатаах шидтэй. Иймээс таргалалтаас сэргийлэх ач тустай хүнс.
Бор будаа: Энэ будаа бол зүрх судасны системийг дэмжигч бөгөөд эслэгээр баялаг. Хагас аяга бор будаа нь бодисын солилцоог дэмжих идэвхтэй нэгдлүүдийг агуулдаг байна.

Лийр: Нэг ширхэг лийр идэхэд та тухайн өдрийнхөө эслэгийг нөхдөг гэдгийг мэдэх үү. Өдөрт 3 ширхэг лийр иддэг эмэгтэйн өөх шатаах үйл явц маш идэвхтэй байдаг бөгөөд жирийн хүнээс хамаагүй хурдан хугацаанд жингээ хасдаг аж.

Дарс: Улаан дарсанд агуулагддаг нэгдлүүд нь өөхийг шатааж, зүрх судасны системийг цэвэрлэх үйлдэлтэй. Ялангуяа, оройн хоолыг 50 гр улаан дарсаар даруулж ууснаар та гэдэс унжих гэдэг зовлонг хэзээ ч амсахгүй. Түүнчлэн нэг хундага улаан дарс уухад 90 минут алхсантай тэнцэх өөхийг шатаах нь.

Бэрсүүт жүрж: Та хоол бүрийнхээ өмнө бэрсүүт жүржийг таллаад идэхэд ихээхэн жин хасахад тустай. Энэ жимс нь өөрөө өөх шатаах шидтэй учраас та долоо хоногт тасралтгүй энэ дэглэмийг бариад үзээрэй. Таны идсэн хоол шингэхэд тустайгаас гадна хурдан хугацаанд илүүдэл жингээс салахад нэмэртэй.

Улаан шош: Улаан шош нь эслэг болоод уургаар баялаг. Тиймээс та өдөрт тал аяга улаан шош идэхэд өөх шатаах үйл явц хамаагүй хурдасна.

Бүйлс: Энэ төрлийн самар нь танд жингээ хасахад үнэлэшгүй тусална. Бүйлс самар өдөр бүр иддэг хүн энэ төрлийн самрыг иддэггүй хэрнээ хоолны дэглэм барьдаг хүнээс хамаагүй хурдан хугацаанд жингээ хаядаг аж.

Ногоон цай: Антиоксидантаар баялаг ногоон цай таны бие дэх өөх тосыг задалж, шатаахаас гадна дархлааг тань дэмжиж өгдөг. Нэгэн судалгаагаар өдөрт таван аяга ногоон цай уудаг хүн жингээ хасах хурд нь хоёр дахин нэмэгддэг байна

Гадил: Гадил бол хоолны дэглэмээр жингээ хасч буй хүн бүхэнд зөвлөж болох гайхалтай хүнс. Ногоовтор, дундаж хэмжээний ганц гадил идэхэд таны бодисын солилцоо итгэмээргүй идэвхждэг. Тэгвэл боловсорч гүйцсэн гадилын хувьд энэ үзүүлэлт улам нэмэгддэг.

Өндөг: Өндөг жин хасахад тийм ч тустай хүнс биш гэж үзэх хүмүүс бий. Гэхдээ өглөөний цайндаа өндөг идэж занших нь уургийн солилцоог нэмж, хоолны дуршлыг багасгадаг аж. Жингийн илүүдэлтэй эмэгтэйчүүд өглөөний цайндаа өндөг идэж заншсанаар бусдаас илүү хурдан жингээ хасах боломжтойг судалгаагаар тогтоожээ. Холестрины хувьд санаа зовох хэрэггүй. Учир нь өндгөнд сайн холестрин ихээр агуулагддаг юм.

Хар шоколад: Шоколаданд дурлагсад анхаарлаа хандуулаарай. Үмх хар шоколад идэхэд өл дарах бөгөөд хоолны дуршлыг багасгадаг аж. Түүнчлэн бодисын солилцоог дэмжиж, өөх шатаах хурдыг нэмдэг.

Жүрж: Ганцхан ширхэг жүрж ердөө л 59 ккал агуулдаг. Тэгсэн хэр нь энэ нь асар их эслэгийн нөөцийг агуулдаг бөгөөд бодисын солилцоог дэмжиж, судас цэвэрлэдэг гайхалтай хүнс юм.

Төмс: Төмс таргалуулдаг гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ энэ хүнс нь цагаан талхыг бодвол өл дарах хүчээрээ гурав дахин илүү. Түүнчлэн өөх шатаах өвөрмөц нэгдлийг өөртөө агуулдаг байна.

Хушны самар: Гэдсээрээ таргалах гээд байдаг хүмүүс өдөр бүр хушны самар идэхэд гэмгүй. Учир нь хушны самар нь дотор өөхийг шатааж, зүрх судасны системийг идэвхжүүлдгийг нэгэн судалгаагаар нотолжээ.

Бяслаг: Тослог багатай сүүнээс гаргаж авсан бяслаг нь жингээ хасахыг хүсэгчдийн хүсэмжит хүнс юм. Энэ нь сайн өөх тосыг өөртөө агуулж байдгийг бүү мартаарай.

Тослог багатай сүү: Тослог багатай сүү нь таны уургийн хэрэгцээг хангаад зогсохгүй кальцийг тань ч нөхөхөд тустай. Өөрөөр хэлбэл, 1-2 хувийн тослогтой сүү гэсэн үг.

Кофе: Мэдээж, кофе нь хоолны дуршил багасгах сайн талтайг та мэдэх байх. Гэхдээ энэ нь бас бодисын солилцоог дэмждэг гэдгийг мэдэх үү

What's your reaction?

Related Posts

1 of 128

Leave A Reply

Your email address will not be published.