Гоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

ГЭРИЙН НӨХЦӨЛД ЦЕЛЛЮЛИТ АРИЛГАХ МАСК

ГЭРИЙН НӨХЦӨЛД ЦЕЛЛЮЛИТ АРИЛГАХ МАСК.

Целлюлитийг арилгахад туслах шилдэг хүнс бол “нунтаг гич” юм. Та энэхүү хайхалтай үр дүн авчрах хүнсний бүтээгдэхүүнийг бусад зүйлсийн хамт хэрэглэснээр илүүдэл өөхөө шатааж, гоолиг, сайхан биетэй болох юм.

1. Гичний зуурмаг. Орц:

  • Нунтаг гич 2 халбага
  • Халуун ус

Хийх арга: Гичээ, устайгаа хольж зуураад целлюлиттэй хэсэгтээ түрхэж, гадуур нь хүнсний скочоор боогоорой. Үүнийгээ 15 минутын дараа авч, биеэ бүлээн усаар угааж, зайлна.

2. Зөгийн бал болон гич. Орц:

  • Нунтаг гич 2 халбага
  • Халуун ус
  • Зөгийн бал 2 халбага

Хийх арга: Гичээ устай хольж зуураад 2 халбага зөгийн балтайгаа холиорой. Үүнийгээ мөн асуудалтай хэсэгтээ түрхэж, гадуур нь хүнсний скочоор ороож, 30 минутын дараа авах хэрэгтэй. Биеэ бүлээн усаар угааж, дараа нь чийгшүүлэх тос түрхээрэй.

3. Оливын тос болон гич. Орц:

  • Нунтаг гич 2 халбага
  • Халуун ус
  • Оливын тос 2 халбага

Бэлтгэх арга:
Орцнуудаа нэгтгэж зуураад целлюлиттэй хэсэгтээ түрхэж, хүнсний скочоор орооно. 30 минутын дараа скочоо авч, биеэ угаагаарай. Мөн чийгшүүлэх тос түрхэхээ мартаж болохгүй

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

✅ Түүхий ус уухгүй байх;

✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;

✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

What's your reaction?

Related Posts

1 of 128

Leave A Reply

Your email address will not be published.