Гоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

ЭРҮҮЛ БАЙХ ЭНГИЙН АРГУУД

– Гарны алганы мэдрэхгүйгээ сэргээ

Өдөр тутамд ууж буй цайныхаа халуун ууранд гарынхаа алгыг төөнөх хэрэгтэй. Ингэхдээ аяганы амсар дээр гарын алгаа доош харуулж тааруулан барих юм.

Хүний гарын алганд бүх эрхтэний мэдрэлийн цэгүүд байдаг бөгөөд түүнийг халуун уураар төөнөхөд цэгүүд цочрон биеийн эсэргүүцэл сайжирч тайвшрах, сэргэх процесс явагддаг. Та хэр барагтаа бол мэдрэлийн ядаргаанд орохгүйг санаарай.

– Үсээ үргэлж илж бай.

Өглөө орноосоо босоод 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш нь урагш нь ил. Ингэснээр толгойны мэдрэл хурууны өндгөөр цочирч оюун ухаан сэргэн цусны даралт буурч зориг нэмэгдэж , хийг тарааж халууныг хөөх бөгөөд бөөрний үйл ажиллагааг сайжруулна.

Толгой эргэх, өвдөх, үс унах, зүрх дэлсэх, мэдрэл ядрахаас урьдчилан сэргийлнэ. Хятад эмнэлэгийн оношоор бол үс бол цусны үндэс ба үсээ хуруугаараа байнга самнаж илвэл бууралтахгүй гэнэ.

– Нүдний дасгал

Санаа сэтгэлээ тайвшруулан нүдээ аниад нар зөв баруун, зүүн, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ аажим нээж дээрх үйлдлийг давтана. Тус бүрийг 10 удаа хийнэ. Энэ дасгал нь нүдний ядаргаа чилээг гаргах, харааг сайжруулахын зэрэгцээ толгой эргэх, нүд эрээлжлэх болон бусад эмгэгээс сэргийлнэ.

-Хэлээ тагнайдаа хүргэ

Хэлний үзүүрийг дээш өргөн тагнайн дээд хонхорт хүргээд дээш доош 2 тийш эргэлдүүлэн хөдлөхөд шүлс элбэгшинэ. Энэ дасгал нь хоол шингээхэд сайнаар нөлөөлнө. Шүд бэхжихийн хамт ам аргаж, хатах залгиур хоолойн болон буйлны өрөвслөөс сэргийлнэ.

– Хэвлийдээ иллэг хийх

Орондоо байх үедээ хүйсээ тойруулан зөөлөн иллэг хий. Нар зөв, нар буруу ээлжлэн илж зөөлөн дарж базална. Нийт 8-10 удаа хийж давтана. Энэ дасгалыг хийснээр гэдэс ходоодны цусан хангамж болон гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж хоолны шингэцийг сайжруулна. Ходоод гэдэсний өвчин тусах, өтгөн хатах, гүйлгэх, бүдүүн нарийн гэдэсний архаг үрэвсэл, шээс тасалдах өвчнүүдээс сэргийлнэ.

– Шүдээ тогш.

Уруулаа жимийж анхаарлаа төвлөрүүлээд араагаа дараа нь үүдэн шүд, соёогоо тэгш зуун тогшино. Энэ дасгалыг хэдий чинээ олон хийх тусам шүд бэхжин, элдэв өвчнөөс сэргийлж чадна. Шүдээ өглөө бүр 36 удаа тогшвол үхтэл шүд унахгүй гэсэн хууч яриа байдаг.

– Дагзаа нясла.

2 гарынхаа алгаар чихээ таглан дарж, долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж чихнийхээ ар дагзанд няслах мэт цохь. Бөмбөр цохих мэт дуулдана. Энэ дасгалыг 36 удаа хийгээд чихээ тагалсан гараа огцом авч буцаан дарах хөдөлгөөнийг 16 удаа хийнэ. Ингэснээр толгой тархи сэргэж тогтоох санах ой, сонсгол сайжирна. Толгой эргэх, чих шуугих болон чихний элдэв үрэвслээс сэргийлдэг байна.

What's your reaction?

Related Posts

1 of 128

Leave A Reply

Your email address will not be published.