ЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Эрүүл мэндэд хамгийн тустай бүтээгдэхүүний жагсаалтыг тэргүүлдэг байсан АЛИМ ч анагаах чадвараараа ЛУУВАНГ гүйцэхгүй болохыг судалгаа баталжээ

Эрүүл мэндэд хамгийн тустай бүтээгдэхүүний жагсаалтыг тэргүүлдэг байсан алим ч анагаах чадвараараа лууванг гүйцэхгүй болохыг судалгаа баталжээ.

Өдөр бүр цаг харгалзахгүй байнга лууван идвэл олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой аж. Лууван С, D, Е, А, К, В1, В6, биотин аминдэм болон кали, кальци, магни, фосфор, органик натри, эрдэс бодисоор баялаг.

Биотин бол уураг, тосны тэнцвэржүүлэлтэд нөлөөтэй нэгэн төрлийн фермент бөгөөд Н, B7, R аминдэмийн агууламж өндөртэй.

Тиймээс энэхүү ногоог тогтмол хэрэглэвэл ходоод, гэдэсний салст бүрхэвч үрэвсэхгүй, цаашлаад өтгөн хатахгүй. Үүнээс гадна судасны хана зузаарахаас хамгаалж чадна. Ингэснээр цусны эргэлт сайжирч, эд, эсүүдийн цусан хангамж сайжирдаг юм байна.

Гүйлгэж, шингэн алдах үед эмээ нар цагаан будааны зутан, бантан хийж өгдөг шүү дээ. Тэгвэл энэ үед луувангийн шөл илүү үр дүнтэй гэнэ. Луувангийн “ид шид” үүгээр зогсохгүй. Буйл үрэвсэж хавдах, цус гарах үед түүхий лууван идэх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөжээ.

Мөн нойр нь байнга хулждаг хүмүүс унтахынхаа өмнө нэг ширхэг түүхий лууванг сайтар зажилж идэхэд үр дүнгээ өгнө.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

✅ Түүхий ус уухгүй байх;

✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;

✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

What's your reaction?

Related Posts

1 of 145

Leave A Reply

Your email address will not be published.