Гоо сайханЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Үүнийг хэрэглээд 7 хоногийн дотор 5 кг тураарай

Үүнийг хэрэглээд 7 хоногийн дотор 5 кг тураарай Турах нь ярихад амархан ч, хийхэд хэцүү зүйл гэгддэг. Өнөөдөр маш олон хүмүүс турах хүслээ сэтгэлдээ тээж явдаг ч, хаанаас хэрхэн эхлэхээ мэддэггүй сул талтай.

Хэрэв та ч бас тэдний нэг, яаж турахаа мэдэхгүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ 7 өдрийн дотор 5 кг тураах гайхалтай жорыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Хэрхэн турах вэ? Таныг тураах шидэт жорны гол бүтээгдэхүүн бол тараг болон хүрэн манжин юм. Эдгээр нь илүүдэл жингээс богино хугацаанд салгаж, бие дэх хорт бодисыг гадагшлуулдаг байна.

Энэ нь амт чанар сайтай төдийгүй биеийг дотроос тань эрүүлжүүлж, өлсөх мэдрэмжийг үгүй хийнэ. Ингэснээр та богино хугацаанд хангалттай хэмжээний өөхийг шатааж, турааж чадах юм.

2. Хүрэн манжин болон тараг – Та дэглэмийн эхний 3 өдөрт 1.5 кг хүрэн манжин идэж, 1.5 литр тараг уух ёстой. Үүнээс өөр зүйл огт идэхгүй бөгөөд эдгээрээс өөрт хэрэгтэй амин дэм, шим тэжээлийг нөхөж болох тул санаагаа чилээх шаардлагагүй.

Мэдээж ус уухаа мартаж болохгүй ба их хэмжээний ус ууж, биеэс хорт бодисоо гадагшлуулаарай. Эдгээр хүнсээ 5-6 удаагийн хоол болгон хувааж хэрэглэнэ.

3. Смүүти бэлтгэх – Хэрвээ та тараг болон хүрэн манжинг тус тусад нь идэхийг хүсэхгүй бол, нийлүүлэн смүүти бэлтгэж болно. Хүрэн манжингаа чанаж, хэрчээд, тарагтайгаа хамт блендэрт хийж, эргүүлээрэй.

4. Хоолны дэглэм – Та дэглэмийн 4 дэх өдрөөс эхэлж, чанасан мах, загас, жимс зэргийг идэж, хооллолтоо бага зэрэг өөрчилж болох юм. Энэхүү дэглэмийг 7 хоног баримтлах ёстой бөгөөд мэдээж дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Ингэснээр та асар богино хугацаанд 5 кг жинг хасч чадна.

Хэрвээ та элэг, бөөр, гэдэсний үрэвсэл, өвчтэй бол энэхүү тураах аргыг туршиж үзсэний хэрэггүй. Өөрийнхөө биеийн онцлогт тохирох өөр тураах аргыг хайж олоорой

 

What's your reaction?

Related Posts

1 of 140

Leave A Reply

Your email address will not be published.