Гоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Долоо хоногт 5 кг тураах хоолны дэглэм

Турах хүсэлтэй бүсгүйчүүддээ зориулан нэгэн гайхалтай хоолны жорыг танилцуулж байна. Энэ жороор 7 хоног хооллоход та дор хаяж 5 кг турж чадна. Хамгийн гол нь энэ хоолны дэглэмийг барьсанаар өдөрт авах ёстой аминдэмээ бүрэн авч чаддаг байна.

Та хүссэн үедээ энэ дэглэмээр хооллож болно. Гэхдээ 2 дэглэмийн хооронд доод тал нь хагас cap өнгөрөх ёстой. Дэглэм барих хугацаандаа дасгал хийвэл илүү үр дүнтэй. Дэглэм барих хугацаандаа согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа уухыг хатуу хориглодог.

Дэглэмийн үед тосонд шарсан хоол идэж болохгүй. Хэрэв тамхи татдаг бол аль болох бага татахыг хичээ. Холливудад энэ дэглэм жинхэнэ хит болж олон одод байнга хэрэглэж байгаа юм. Тэдний тоонд Шарон Стоун, Лиз Херли нар орно.

1 дэх өдөр Зөвхөн шөл ба жимс иднэ. Шөлийг ингэж бэлтгэнэ. 3 ширхэг сонгино, 3 лууван, байцаа, 2 ширхэг амтат ногоон чинжүүг усанд хийж давс нэмээд дунд зэргийн гал дээр зөөлөртөл нь буцалгана. Эхний өдөр та шөл, жимснээс гадна чихэртэй ногоон цай, кофе юмуу ус ууна.

2 дахь өдөр Дуртай хүнсний ногоогоо өдөржин иднэ.

3 дахь өдөр Энэ өдөр хүнсний ногоо, жимс, лимонтой ус ууж, шөлөө идэж өнжинө.

4 дэх өдөр Шөл, хүнсний ногоо, жимсийг хүссэнээрээ иднэ. Зөвхөн 3 ширхэг банана нэмж иднэ.

5 дахь өдөр Өдөр 800 гр өөхгүй үхрийн мах идэж болно. Бас улаан лоолийг хүссэнээрээ идээрэй. 5 аяга ус уухыг хичээж, шөлнөөсөө ядаж 1 аягыг уу.

6 дахь өдөр Үхрийн мах, хүнсний ногоог цадталаа идэж болно. Их дур хүрвэл махаараа бифштекс хийж тосгүй шараарай. Жигнэсэн ногоо их ид.

7 дахь өдөр Будаа, 2 аяга жимсний шүүс, хүнсний ногоо ус ба шөлөө идэж өнжинө.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

✅ Түүхий ус уухгүй байх;

✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;

✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

What's your reaction?

Related Posts

1 of 128

Leave A Reply

Your email address will not be published.