Гоо сайханЗөвлөгөө

Банана-ы хальсыг гоо сайханд ашиглах нь

Та нүүрэн дээр гарсан батгатайгаа янз бүрийн аргаар тэмцсээр байна уу тэгвэл танд банана туслах ба бананы хальсанд төмөр, витамин А, В6, кали зэрэг аминдэмүүд байдаг байна.

Эдгээр аминдэмүүд нь хүний нүүрний арьсанд тэжээл өгөх мөн батгатай эрчимтэй тэмцдэг бөгөөд ялангуяа тослог арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой гэнэ.

Яаж хэрэглэх вэ:

-Цэвэр хүйтэн усаар нүүрээ угааж эсвэл зориулалтын сүүн шингэнээр цэвэрлэнэ.

-Шинэ банана худалдан авч хальсийг нь хальсалж аваад жижиг, жижиг зүсээд дотор хэсгээр нь нүүрээ үрэх, массаж хийх
бөгөөд хэрэв бананы хальс өнгөө алдсан бол үр нөлөө бага байдаг.

– Өдөрт 3 удаа 20 мин турш хийх бөгөөд үр дүн нь аяндаа таны арьсанд мэдрэгдэх болно мэдээж тодорхой хугацааны дараа шүү дээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

✅ Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

✅ Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

✅ Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

✅ Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

✅ Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

✅ Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

✅ Түүхий ус уухгүй байх;

✅ Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

✅ Арьс, салстаа гэмтээхгүй байх;

✅ Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

✅ Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

✅ Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

✅ Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

✅ Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

What's your reaction?

Related Posts

1 of 118

Leave A Reply

Your email address will not be published.