Гоо сайханЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Өдөр бүр 2 өндөг идвэл бидний бие эрхтэнд гарах 9 өөрчлөлт

Тахианы өндөгний шим тэжээл эртнээс тодорхой болсон. Өндөг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар хийсэн сүүлийн үеийн судалгаанаас танд танилцуулж байна. Өдөрт 2-3 өндөг идэх нь хүний өдрийн хэрэгцээ гэдгийг тогтоожээ.

Таны тархи холиноор хамгаалагдана

Тархины хэвийн үйл ажиллагааг хангах фосфолипид нь холиноос бүрддэг. Чухам энэ амин дэм тархийг зөв эсээр тэжээдэг болохыг тогтоосон. Өдөрт 2 өндөг идсэнээр өдрийн хэрэгцээний шим тэжээлийг авч чадна. Холиний дутагдал нь ой санамжаа алдахад нөлөөлдөг байна.

Лютеиний тусламжтайгаар хараагаа хадгална

Шинэ судалгаагаар өндөг лютеиний өндөр агууламжтай болохыг тогтоосон. Энэхүү бодис нь хурц харааг хариуцдаг байна. Лютеиний дутагдлын улмаас нүдний холбоосонд өөрчлөлт орж хараа муудахад нөлөөлдөг байна.

Д амин дэм нь кальцийг шимэгдүүлэхэд тусалдаг

Хүнд сонголт өгвөл: халбага загасны тос уух эсвэл чанасан өндөг идэх – ихэнх нь хоёр дахь сонголтыг хийнэ. Ялангуяа энэ хоёр хувилбарт адилхан Д амин дэм байгааг хэлбэл яах вэ? Өндгөнд агуулагдах Д амин дэмийн агууламжийг нэмэгдүүлэх аргыг эрдэмтэд гаргаж чаджээ: тахиаг нэмэлт тэжээлээр хооллох. Д амин дэм нь кальцийг биед шимэгдүүлэх явцыг түргэсгэж яс, шүдийг бэхжүүлдэг байна.

В-ийн бүлгийн амин дэм нь арьс, үс, элгийг хамгаална

Биотин, В12 амин дэм болон уураг нь үс, арьсыг бэхжүүлнэ. Тахианы өндгөнд агуулагдах фософилипид нь элэгнээс хорт бодисыг хурдан гадагшлуулдаг байна.

Зүрх, судасны өвчлөлөөр өвдөх магадлалыг буруулна

Өндгөнд агуулагдах холестерин нь фосфатидээр тэнцвэржиж ирдэг тул хүний биед хоргүйг шинэ судалгаагаар баталжээ. Холестерин хуримтлалыг бууруулахад нөлөөлдөг. Омега 3-ын хүчил агуулагддаг учраас триглицеридийн хэмжээг тэнцвэржүүлнэ. Энэ бүгд зүрх, судасны өвчлөлөөр өвдөх магадлалыг эрс бууруулах ажээ.

Бага багаар турна

Өглөөний хоолондоо өндгийг калори багатай өөр хоолтой хослуулж идэхэд турах процесс 2 дахин хурдан явагдах болно гэсэн дүгнэлтэнд америкийн эрдэмтэд хүрчээ. Ийм төрлийн өглөөний хоол нь өег байх учраас өдрийн турш бага идэхэд хүргэж байгааг тогтоосон байна.

Эмэгтэйчүүдийн өвчин тусах магадлал багасна

Холин тархинд сайнаар нөлөөлөөд зогсохгүй хүний ерөнхий эрүүл мэндэд нэн тустай. Эмэгтэйчүүдийн өдөр тутмын хоолны цэсэнд өндөг нэмж туршилт хийхэд савны хорт хавдар үүсэх эрсдэл 18%-иар буурсан тоо гарсан байна.

Хүүхэд төлөвлөхөд тусална

В-ийн бүлгийн амин дэм бэлгийн гормоны ялгаруулалтанд сайнаар нөлөөлнө. В9 буюу фиолийн хүчил. Энэ  дэмийн тусламжтайгаар үрийн мэдрэлийн суваг эрүүлээр хөгждөг байна. Тийм учраас жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйд В9 маш хэрэгтэй. Нэг ширхэг тахианы өндгөнд 7,0 мкг агуулагддаг.

Хөгшрөх явц удааширна

Нидерландын эрдэмтэд ийм дүгнэлтэнд хүрсэн юм. 35-45 насны эмэгтэйчүүдийн 87%-д пигментийн толбо арилж, арьс нь чангарсан байна. Харин эрчүүдийн нүд орчмын жижиг үрчлээнүүд арилжээ.

What's your reaction?

Related Posts

1 of 145

Leave A Reply

Your email address will not be published.