ОдуудСонирхолтой

“Crash Landing On You” цувралын гол дүрүүдийн хайр сэтгэл амьдрал дээр ч биелэлээ олж байгаа бололтой

Жил гарангийн өмнө олныг байлдан дагуулж байсан Өмнөд Солонгосын “Crash Landing On You” цувралын гол дүрүүдийн хайр сэтгэл амьдрал дээр ч биелэлээ олж байгаа бололтой. 38 настай Сон Е Жин, Хюн Бин нар найман сарын өмнөөс болзож эхэлсэн талаар тэдний харьяалагддаг агентлагуудаас нь мэдээлжээ.

Сон Е Жин, Хюн Бин нарын харилцаа “Crash Landing On You” цуврал дууссаны дараа эхэлсэн гэсэн мэдээлэл ч байгаа аж. “VAST Entertainment”-аас мэдээлснээр цуврал дууссанаас нэг сарын дараа хосуудын дотно харилцаа ил болж эхэлсэн гэнэ.

“Crash Landing On You” цуврал гарахаас өмнө ч тэднийг үерхэж байгаа, хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл цацагдсан юм. Гэхдээ хоёр жүжигчин уг цуурхалыг үгүйсгэсэн байдаг. Тэд “Crash Landing On You” киноны зураг авалтын үеэр Монголд ирэхдээ зураг авалтаас бусад үед тийм ч дотно бус байжээ.

Жүжигчин Сон Е Жин өмнө нь “Би ер нь царай нэг их хардаггүй ээ” хэмээн ярьж байсан аж. Гэвч “Тhe classic”, “A moment to remember”зэрэг олон бүтээлээр алдаршсан жүжигчин бүсгүй “Nonstop 4” ситком цувралд тоглож анх олонд танигдсан, бүсгүйчүүдийн шүтээн Хюн Бинтэй үерхэж эхэлжээ.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

Түүхий ус уухгүй байх;

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

Арьс, салстаа гэмтээхгүй байх;

Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

What's your reaction?

Related Posts

1 of 32

Leave A Reply

Your email address will not be published.