ЗөвлөгөөСонирхолтойХоолны ЖОРЭрүүл мэнд

Хоолны шингэц сайжируулж, дархлаа дэмжих амтлаг НАЙМАН смүүти

Цар тахлын үед шинэ жилийн баяр тохиож байгаа энэ өдрүүдэд таны биед шим тэжээлтэй төдийгүй их идсэн үед хоолыг хурдан шингээх таван смүүтийг танилцуулъя. Эдгээрийг хийхэд хялбар бөгөөд дархлааг дэмжинэ.

Гадил, жүрж, ногоон цайтай смүүти

Ногоон цай нь хоол шингээж, хордлого байвал гадагшлуулж, бие махбодийг цэвэрлэх үйлчилгээтэй. Нэг ширхэг жүрж, тал нимбэгийг хальслаад аяга ногоон цай, нэг ширхэг гадил, халбага зөгийн бал нэмж миксердэнэ.

Луувантай смүүти

Хүнд хоол идэх үедээ нийслэл салат бус луувангийн салатыг сонгоорой. Антиоксидант ихтэй лууванд бүхий л витамин агуулагддаг. Луувантай смүүти бэлтгэж уусан ч болно. Улаан лооль, цоохор майлз, лууван, оливын тос, давс, перц хэрэгтэй.

Хоёр ширхэг улаан лооль, нэг ширхэг цоохор майлз, 1 халбага оливын тос, хоёр ширхэг лууванг холино. Давс, перцээ хүссэн хэмжээгээрээ нэмээд л болоо.

Овъёос, жимстэй смүүти

1/4 аяга овъёос, 1/2 аяга хөлдөөсөн нэрс, 1/2 аяга тараг, 1/2 аяга мөс, 2 хоолны халбага элсэн чихэр, 1/4 цайны халбага цагаан гаа хэрэгтэй. Овъёосоо блендерт хийгээд 1/2 аяга ус нэм. Бэлэн болсон холимгоо 15 минут амрааж зөөлрүүлээд нэрс, тараг, мөс, элсэн чихэр, цагаан гаагаа нэмж сайтар холино.

Цатгалан байлгадаг смүүти

Та өглөөд энэхүү смүүтийг ууснаар өдрийн хоол хүртэл өлсөхгүй. Байнга ямар нэгэн зүйл идэж байдаг хүмүүс энэ смүүтиг уугаад жиеийн жингээ хасч чадсанаа ч хуваалцсан байдаг. Нэг аяга тослог багатай тараг, нэг гадил, ½ аяга жүржийн шүүс, зургаан ширхэг гүзээлзгэнийг хольж миксердээд өглөө ууна.

Цагаан гаа, нимбэг, зөгийн балны холимог

Өвлийн улиралд таны дархлааг дэмжиж, хордлого тайлж, ханиад томууг дарах шидтэй энэхүү амтат смүүтийг бэлтгэхэд маш хялбар. Нимбэг, цагаан гаа, зөгийн бал гурвыг аваад л болоо. Нэг ширхэг нимбэг, түүний тал шиг хэмжээтэй цагаан гааг хольж миксерд.

Энэхүү холимог дээрээ зөгийн балаа хийж хутгаад л болоо. Зөгийн балаа та өөрийнхөө хүссэнээр нэмээрэй. Холимогоосоо өдөрт нэг халбагыг ид. Эсвэл цайнд хийж ууж болно. Харин ходоод нь өвддөг, шархтай хүмүүст тохиромжгүй юм.

Тураах смүүти

Нэг аяга нэрс, гүзээлзгэнэ, ½ аяга тараг, ½ аяга жүржийн шүүсийг хольж миксердээд хүнд хоолны араас уувал таргалахгүй.

Хасарвааньтай смүүти

3/4 аяга сүү 1/3 аяга хасарваань, тал аяга мөс хэрэгтэй. Хасарваань болон сүүгээ холиод 15 минут хөргөгчинд байлгана. Дараа нь мөс нэмээд смүүтигээ хөөсөртөл нь холиод бэлэн боллоо.

Гадил, алим, нимбэг, бууцайн холимог

С витаминаар баялаг алим, гадил, нимбэг нь хоолны шингэцийг сайжруулж, биеийн дархлааг дэмждэг. Аяга бууцайн навч, хоёр гадил, нэг алим, 350 мг ус, нимбэгний шүүс л орно.

What's your reaction?

Related Posts

1 of 142

Leave A Reply

Your email address will not be published.