НийгэмСонирхолтой

Саид Моллаеиг медаль авах үеэр мэндэлсэн хүүд Мөнхмолом хэмээх нэрийг хайрлажээ

Саид Моллаеиг медаль авах үеэр мэндэлсэн хүүд Мөнхмолом хэмээх нэрийг хайрлажээ

Өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр Саид Моллаеи олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэгвэл, түүнийг олимпын медаль хүртэх үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багт мэндэлсэн хүүд аав, ээж нь “Мөнхмолом” хэмээх нэрийг хайрлажээ.

А.Мөнхмолом айлын дөрөв дэх хүү болж мэндэлсэн бөгөөд түүний гурван ахыг А.Мөнх-Амгалан, А.Мөнх-Эрдэнэ, А.Мөнх-Оргил гэдэг байна.

Мөнхмоломын ээж, аав хоёр хүүгээ эр зориг, шударга хөдөлмөрийн ерөөлийг бэлгэдэж Моллаеи хэмээн өхөөрддөг аж.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;

Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

Түүхий ус уухгүй байх;

Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

Арьс, салстаа гэмтээхгүй байх;

Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

What's your reaction?

Related Posts

1 of 35

Leave A Reply

Your email address will not be published.