Зөвлөгөө

Та гэр дотроо угаасан хувцасаа хатааж болохгүй шүү. Таны биед хортой гэнэ шүү.

Та арай гэр дотроо угаасан хувцасаа хатаагаад байгаа юм биш биз. Заа тэгвэл Сая нэгэн судалгааны компаны судалгаагаар угаасан хувцасаа хүмүүс гэрт дотроо хатаах нь хүний эрүүл мэндэд маш хортой аюултай гэдгийг нотолжээ. Тэр тусмаа дархлаа муутай, Цээжний багтраа өвчинтэй хүмүүст тун хортой байдаг юм байна шүү.

Яагаад гэж бодож байна?

Нэгэн эр гэртээ хувцсаа хатаадаг байсны улмаас уушгины үрэвсэл туссан гэнэ. Чийгтэй хувцсанд хөгцний мөөгөнцөр бий болж, тоосоо цацдаг тул уушгины хүнд хэлбэрийн үрэвсэл үүсгэх аюултай ажээ. Мөн гурван хүүхдийн аав болох залууд уушгины аспергиллез гэсэн онош тавьжээ.

Энэ өвчин нь Aspergillus гэдэг хөгцний мөөгөнцрөөс үүдэлтэй. Эмч мөөгөнцрийн эсрэг эм бичиж өгөөд, угаасан хувцсаа ахиж гэртээ хатаахыг хоригложээ.

Залуу эмчийн зааврыг дагаснаар нэг жилийн дараа бүрэн эдгэрсэн байна. Үргэлж ханиалгадаг бол гэртээ угаасан хувцас хатаахаа болих хэрэгтэй. Хэргийн учир юу вэ гэвэл, угаасан хувцасны чийг ууршихдаа гэрийн чийгшлийг 30%-иар нэмэгдүүлж, мөөгөнцөр үүсэх таатай нөхцөл бүрдүүлж өгч байгаа юм.

Дундаж угаалга хийхэд 2 литр ус хувцаснаас ууршиж хатдаг. Энэ нь дархлаа султай, багтраатай хүмүүст тун аюултай хэмжээ. Мөн ДОХ, дархлаа сулрах өвчтэй, химийн эмчилгээ хийлгэсэн хүмүүст мөөгөнцрөөс үүдэлтэй уушгины аспергиллезоор өвчлөх өндөр эрсдэл дагуулдаг байна.

Хамгийн аюултай нь, аспергиллез өвчин үхэлд хүргэх магадлалтай. Иймээс угаасан хувцас, цагаан хэрэглэлээ тагтан дээр эсвэл гадаа хатаах хэрэгтэй.Нэн ялангуяа хүнд өвчтэй, дархлаа султай хүмүүсийн өрөөнд хувцас хатааж болохгүй. Гадаа хатаах боломжгүй бол ядаж өөр өрөөнд өлгөж болох юм.

What's your reaction?

Related Posts

1 of 124

Leave A Reply

Your email address will not be published.