ЗөвлөгөөЭрүүл мэнд

Хомхой долоолоход ээж маань ганцхан хоногийн дотор л энэ аргаар эдгээдэг байсан

Намайг бага байхад ээж маань хомхой долооход доорх аргуудаар эдгээдэг байсан. Энэ нь анагаахын хэллэгээр бол герпес нь хамгийн түгээмэл тархсан өвчнүүдийн нэг юм билээ. Хомхой долоох нь маш төвөгтэй ядаргаатай санагддаг шүү дээ. Уруулан дээр, уруулын ойр орчим гарсан яр таагүйгээс гадна маш муухай харагддаг. Тэгхээр та бүхэндээ герпес вирус, хомхой долоохыг 1хэн өдрийн дотор эмчлэх уламжлалт эмчилгээний 6 төрлийн аргыг хүргэж байна.

1. Сүү

Хөвөнг сүүгээр норгоод хомхой долоосон хэсэгтээ тавь. Сүү өөрөө хатахаас нааш юм идэж бас угааж болохгүй. 2-3 цаг тутамд давтан хийх ба орой гэхэд арилсан байх ёстой.

2. Устөрөгчийн хэт исэл буюу перекись

Хэрвээ уруулан дээр цэврүү үсэрсэн бол устөрөгчийн хэт ислээр арчаарай. 2-3 цаг тутамд перекисээр цэвэрлэвэл орой гэхэд л муухай хомхой арилсан байх болно.

3. Сармис

Герпес вирусын халдварын үед сармис тустай. Нэг хумс сармисыг нухаад бий болсон нухшаа өвчтэй хэсэгтээ түрхэнэ. Энэ нь гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох арга хялбархан мөртлөө үр дүн сайтай арга шүү.

4. Гааны навчны эфирийн тос

Сармисаас ялгаатай нь гааны навчны эфирийн тос нь сайхан үнэртэй. Тиймээс олон хүнтэй газар явж байхдаа энэ тосыг түрхэхэд ямар ч асуудалгүй байх болно. Хэрэглэх арга нь өдөрт 3 удаа үрэвсэлтэй хэсэгт түрхэнэ.

5. Зуун наст

Хомхой долоосон үед зуун настын шүүс бас нэмэр болдог. 2 цаг тутамд өвчтэй хэсэгтээ зуун настын шүүсээ түрхэнэ. Эсвэл шинэхэн тасалсан навчаа дундуур нь зүсээд хомхой долоосон хэсэгтээ тавина.

6. Мөс

Энэ хэтэрхий энгийн арга юм шиг санагдаж байна уу? Гэвч үнэн хэрэгтээ герпесийн эхний шинж тэмдэг илрэхэд мөс тус болдог. Хомхой долоож байгаа юм шиг санагдаж эхлэнгүүт л шууд мөс тавь. Мөс хавдрыг арилгаж, өвчний явцыг удаашруулдаг. Ийнхүү бие организм халдвартай хурдан тэмцэх болно. Эдгээр аргуудыг хэрэглэснээр та дахин хомхой долоохоос айж санаа зовох зүйлгүй болно. Бид та бүхэнд хомхой долоосныг гэрийн нөхцөлд хэрхэн эмчилж болох аргуудыг хүргэлээ.

What's your reaction?

Related Posts

1 of 127

Leave A Reply

Your email address will not be published.