ЗөвлөгөөЭрүүл мэнд

Маш энгийн дасгал хийгээд л даралт гэдгийг мартах болно

Даралт ихсэх гэдэг бараг л бүх насныханд байдаг зүйл мэт болчихсон боловч анзааралгүй орхих зүйл биш юм. Яагаад гэвэл даралт ихсэх нь таныг маш том эрсдэлд ч оруулж болох бөгөөд маш энгийн нэгэн дасгалын та тогтмол хийснээр даралт ихсэнэ гэдгийг мартах болно.

Дасгал их энгийн бөгөөд үр нөлөө сайтай. Ердөө л чихэндээ массаж хийгээд л болоо. Гэхдээ массажийг зөв хийх хэрэгтэй! Уг массаж даралтыг хэвийн байлгахад туслах ба, сэргээж, нойрмог байдал, мэдрэлийн ачааллыг арилгаж, зарим тохиолдолд бүр толгойны өвчинг ч зүгээр болгодог.

Массаж маш энгийн ба гэртээ ч ажил дээрээ ч хийж болно.

Таны эрүүл мэндэд тустай энгийн бөгөөд олон талын ашиг тустай дасгалууд:

1. Нэгдүгээр дасгал Гарын алгаа чихнийхээ ард байрлуулаад чихний дэлбээгээ нугална. Ийм байрлалд хэдэн секунд барина.

2. Хоёрдугаар дасгал Чихний гэдсээ хуруугаараа чимхээд удаанаар дээш доош, хажуу тийшээ татна. Хамгийн гол нь хүчтэй татаж болохгүй.

3. Гуравдугаар дасгал Гарын алгаа чихэн дээрээ тавиад удаанаар үрж массажлана.

4. Дөрөвдүгээр дасгал Хурууныхаа өндгөөр чихний нүх болон чихний бусад хэсгүүдээ зөөлөн массажлана.

5. Тавдугаар дасгал Гарын алгаа чихнийхээ дэлбээн дээр тавиад пүрш мэт хөдөлгөөнээр массажлана. Энэ дасгал сонсгол сайжруулах үр нөлөөтэй.

6. Зургаадугаар дасгал Чихнийхээ хулхийг цэвэрлэхийн тулд хэдэн энгийн дасгал хийх хэрэгтэй. Чихний ар талын хонхорхойг үрээд чихнийхээ дэлбээг татаж чангаана. Уг 3 минутын дасгал амархан унтахад туслах ба таны тархийг бүрэн чадлаараа ажиллахад тусална.

What's your reaction?

Related Posts

1 of 129

Leave A Reply

Your email address will not be published.