ЗөвлөгөөЭрүүл мэнд

Шүдний хүчтэй өвдөлтийг амархан аргаар нам дарааарай

Өвдөж болох хамгийн аймшигтай өвдөлт бол шүдний өвчин байдаг. Энэхүү өвдөлт дэндүү хүчтэй учраас ажил хийх мөн хоол идэхэд төвөгтэй байдал үүсгэж дургүйг маш ихээр хүргэдэг. Ялангуяа шөнө унтах цагаар дэндүү ихээр өвдөж унтаж ч чадахгүй өглөө болгодог шүү дээ. Заа тэгвэл та бүхэндээ гэртээ шүдний өвдөлтөө хэрхэн яаж дарах вэ гэдгийг зааж өгий. Эмнэлэг ортол өвдөлтөө намдаагаад аваарай.

Шүдний өвчин арилгах хамгийн зөв арга бол шүдний эмч дээр очих юм. Гэвч шүдний өвчин гэнэтхэн орой үдшийн цагаар үүсвэл яах вэ? Эсвэл та хаа нэг тийш хол аялалд явсан эсвэл ямар нэг шалтгааны улмаас шүдний эмч дээрээ очиж чадахгүй байна гээд төсөөл дөө? Ийм үед та өөртөө эсвэл хүүхдүүддээ яаж туслах вэ? Ийм учраас л дараах гэрийн нөхцөлд хийж болох маш үр дүнтэй, хоромхон зуур өвчин намдаах аргыг зааж өгч байна.

Шөнө орой шүд өвдөх нь маш том асуудал юм. Харин уг нийтлэлд бичсэн арга үнэхээр сайн, үр дүнтэй учир өвдөлт ганцхан минутад арилах болно.

Шүдний өвчин арилгах байгалийн эм

Энэ энгийн эмийг хийхийн тулд танд дараах зүйлс хэрэгтэй

  • Нунтаг хадаасан цэцэг
  • Кокосын тос

Харж байгаачлан эдгээр орцыг олох маш амархан, магадгүй гэрт тань аль хэдийн байгаа ч байж магадгүй.

Энэхүү байгалийн эмийг хийхийн тулд

Тал цайны халбага нунтаг хадаасан цэцэг, тал цайны халбага кокосын тосноос авч аяганд хийгээд сайтар холино. Энэ холимгоо өвчтэй шүд, буйлан дээрээ түрхэхэд өвдөлт намдаж байгааг мэдрэх болно (энэ аргыг өдөрт 3 удаа давтан хийж болно).

Яагаад энэ эм үр дүнтэй вэ?

Энэ бүгд эвгенолын ач тус юм – хадаасан цэцгэнд агуулагдах бодисууд нь өвдөлт намдаадаг. Харин кокосын тос нь нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг.

What's your reaction?

Related Posts

1 of 126

Leave A Reply

Your email address will not be published.