ЗөвлөгөөЭрүүл мэнд

Таны чихэнд дээр үс ургах нь юуны шинж тэмдэгийг мэдэх үү

Та бүхэн би ч дэндүү үсэрхэг шүү гэж боддог уу. Энэ чихэн дээр хүртэл үс ургаад байхад гэж бодох үе бий нүд сэтгэлийн толь бол, чих зүрхний толь ажээ. Чихэн дээр ургах үсийг зүрхний шигдээсийг илтгэдэг гэж эрдэмтэд үздэгийг тогтоожээ.

1973 онд доктор Сандерс Т.Франк болон түүний багийнханы судалгааны дүн шинжилгээг нийтэлжээ. Чихэн дээр ургах үсийг “Фрэнкийн шинж тэмдэг” гэх болсон байна, тэрээр зүрхний өвчлөлийг судалдаг нэгэн байв.

Эмч нар болон арьсны эмч нар учрыг нь олохоор хамтран ажиллаж байв. Нью-Йоркийн хэсэг бүлэг эмч нар 1984 онд New England Journal сэтгүүлд нэгэн нийтлэл хэвлүүлжээ, энэ нь чихэн дээр ургах үс болон зүрхний өвчлөл холбоотой эсэхийг тогтоох судалгааны үр дүн байв. Судалгаанд 43 эрэгтэй, 20 эмэгтэй оролцсон бөгөөд тэдгээрийн 90% нь чихэн дээрээ үстэй бөгөөд зүрхний өвчлөлөөр шаналдаг хүмүүс байсан байна.

Эр гормоны хаан, тестостероны эцэг андрогенийн үйлчлэлээр цусны улаан бөөмийн дутагдалд орсноор цус өтгөрөхөд нөлөөлдөг хэмээн үзжээ.

1989 оны нэгэн судалгаанд мөн 215 хүн оролцсон. “Чихэн дээрээ үсгүй эрчүүд болон үстэй эрчүүдийн хооронд эрүүл мэндийн маш их ялгаа байснаас гадна насны зөрүү байсан” гэжээ. Нас ахих тусам үс нь их болсныг тогтоожээ.

Эмч Эндстон Э. өөрийнх нь судалгааны үр дүн дээрх судалгааны үр дүнтэй төстэй гэдгийг 2006 онд олон нийтэд мэдээлжээ.

Зүрхний өвчин, чихэн дээрх үс үнэхээр холбоотой эсэхийг харамсалтай нь одоогоор бүрэн нотолж чадаагүй л байна. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, зүрхний эмчид үзүүлж харуулахад буруутахгүй л болов уу.

What's your reaction?

Related Posts

1 of 130

Leave A Reply

Your email address will not be published.