ЗөвлөгөөЭрүүл мэнд

Өтгөн хаталтыг гадагшлуулах нууц жор: Энэ жорыг хэрэглээд хичнээн хоног хуримтлагдсан өтгөнөө гадагшлуулаарай

Одоо үед хүмүүс биеээ эрүүл байлгахын тулд төрөл бүрийн үнэтэй эм бэлдмэл хэрэглэж, тэр нь заримдаа сөргөөр нөлөөлөх явдал гаргадаг. Тиймээс Бид өнөөдөр та бүхэндээ амархан хэрнээ ганцхан удаа хэрэглэхэд л гэдэс дотрыг цэвэрлэж, өтгөн хаталтыг эмчлэх жорыг бэлтгэж яаж хийх болон хэрэглэх аргыг хүргэж байна.

1. Ямар учраас өтгөн хатдаг вэ?

  • Хөдөлгөөний дутагдал
  • Стресс бухимдал
  • Нас
  • Эмийн хэрэглээ
  • Хангалттай ус уухгүй байх

Эдгээр шалтгаануудын улмаас өтгөн хатаж, төвөгтэй байдал үүсдэг аж. Мөн судлаачдын үзэж байгаагаар 10 хүн тутмын нэг нь гэдэсний үйл ажиллагаа нь муудсан байдаг болохыг тогтоосон юм. Харин та тус асуудлаас хялбархан салж, гэдсээ цэвэрлэхийг хүсч байвал бидний дуулгах бэлдмэлийг хэрэглээд үзээрэй.

2. Хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

  • Нандин чавга – 150 гр (1 аяга)
  • Хатаасан хар чавга – 150 гр (1 аяга)
  • Буцалсан ус – 5 аяга

Бэлтгэх арга:

  • Хатаасан хар чавга болон нандин чавгаа жижиглэж хэрчээрэй. Дараа нь чавгануудаа буцалсан усанд хийж, зөөлөн гал дээр буцалгаж, өтгөрүүлэх хэрэгтэй. Үүнийгээ шилэн саванд хийж хадгална.

3. Хэрэглэх заавар

Та үүнийг өглөөний цайндаа тараг, овъёос, шарсан талх зэрэгтэй хольж идэж болох бөгөөд нэг удаа идэхдээ 4-5 халбагыг иднэ. Энэ нь нэг ёсондоо жимсний чанамал мэт болсон байх тул талхтай хольж идэж болох юм.

Хэрэв энэхүү аргыг хэрэглээд ч гэдэс тань цэвэрлэгдэхгүй, өтгөн тань хатсан хэвээр байвал эмчид хандах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.

What's your reaction?

Related Posts

1 of 132

Leave A Reply

Your email address will not be published.