Зөвлөгөө

Жин хассаны дараа гарны унжсан сул арьсыг чангалах арга

Таныг жингээ хассаны дараа гарны булчин хэсгийн унжсан суларсан арьс арилахгүй байдаг уу? Үнэндээ мэс засалгүйгээр унжсан арьсыг сэргээх бүрэн боломжтой. Тэнцвэртэй хоолны дэглэм, биеийн идэвхтэй хөдөлгөөн, чийгшүүлэгч тос зэрэг нь арьсыг хэсэг хугацааны дараа татагдахад нөлөөлнө. Хамгийн гол нь та тэвчээртэй байж уйгагүй хичээх хэрэгтэй. Заа тэгвэл хэрхэн чангалах талаар зөвлөмжийг та бүхэндээ бэлтгэн хүргэж байна.

1. Аажим тураарай

Жин хасаж байгаа хурд нь таны арьс шинэ өөрчлөлтөд буюу бага жинд хэрхэн дасан зохицоход нөлөөлөх чухал хүчин зүйл болно. Турах хурдыг хянаж чадсанаар арьсны уян хатан байдлыг ч хадгалж чадна. Таны арьс шинэ жиндээ дасан зохицох ёстой.

2. Тэнцвэрт байдал

Жингээ аажим хасахын зэрэгцээ булчингийн үйл ажиллагааг давхар хянах хэрэгтэй, өөрөөр хэлбэл булчинг чангалснаар арьсны уян хатан чанарыг хадгалж чадна. Биеийн хүчний дасгалыг булчингийн масс нэмэх байдлаар хийх нь зүйтэй. Биеийн галбирыг тэнцвэржүүлж чадсанаар арьсны байдлыг хадгалж чадна.

3. Тамxиа хая

Тамxи нь зөвхөн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй арьс хөгшрөх явцыг бас түргэсгэдэг. Тамхи нь А амин дэмийн хэмжээг бууруулж арьсны чийгшлийг багасгадаг. Мөн арьсны уян хатан чанарыг алдагдуулж өнгийг нь үхмэл болгоно. Тамхинаас татгалзаж чадсанаар арьсны залуу төрхийг сэргээх боломжтой.

4. Эрүүл хооллолт

Тамхинаас татгалзаж биеийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихийн зэрэгцээ эрүүл хооллолтын дэглэм баримтална. Бидний бие махбодь тодорхой хэмжээний шим тэжээл авч байх ёстой – өөрт хэрэгтэй шим тэжээлийг авч чадсанаар бие махбодийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Зарим нэг шим тэжээлтэй бодис нь арьсанд нэн чухал. А, С болон Е амин дэмийн өндөр агууламжтай хүнс нь арьсны уян хатан чанарыг хангаж байгааг судалгаагаар баталсан. С амин дэм нь арьсанд коллаген ялгаруулахад нөлөөлдөг – уг бодис нь арьсны гоо сайхны үндэс болж өгдгийг бид бүхэн мэднэ. Эдгээр амин дэмээр баялаг хүнс гэвэл цитрусын төрлийн жимс, хар ногоон навчит ногоонууд болно. Үүнээс гадна уургийн агууламжтай хоол хүнс түлхүү хэрэглэх хэрэгтэй. Уг бодис нь мөн коллагены ялгаруултыг идэвхжүүлэхэд нөлөөлнө.

5. Ус

Хүний биеийн 75% нь уснаас бүрддэг. Энэ шалтгааны улмаас хүний биед ус маш чухал. Дотор эрхтэн төдийгүй биеийн гадна хэсгийг ч гэсэн усаар хангаж байх ёстой. Хүн өдөрт гурав орчим литр ус уух хэрэгтэй гэж үздэг. Энэ хэмжээний ус нь бие дэх шингэн болон арьсны чийгшлийг хангахад нөлөөлнө. Үүнээс гадна Е амин дэм эсвэл коллагены агууламжтай чийгшүүлэгч тос түрхэж байх нь чухал.

6. Нэмэлт бодисыг анхаарах

Дээр дурдсанчлан коллагены ялгарах хэмжээ арьсны гоо үзэмжид чухал үүрэг гүйцэтгэдэг буюу арьсны уян хатан чанарыг дэмждэг. Желатин болон коллагены өдөрт авах хэмжээг тогтмолжуулж чадвал арьс уян хатан чанараа удаан хадгалж чадна.

7. Тэвчээртэй байгаарай

Жин хасахад цаг их орно, жингээ хасаад дараа нь унжсан арьсаа чангалахад ч гэсэн цаг, хөдөлмөр их шаардана. Дээр дурдсан зөвлөмжүүдийг тэвчээртэй баримталж чадвал арьс чангарна, гэхдээ мэдээж нүд ирмэхийн зуур бол биш. Тийм учраас тэвчээртэй байх хэрэгтэй, өөрийнхөө биеийг хэрхэн өөрчлөгдөж байгааг байнга мэдэрч өөрийгөө сэтгэл санаагаар дэмжиж байгаарай.

What's your reaction?

Related Posts

1 of 120

Leave A Reply

Your email address will not be published.