ЗөвлөгөөЭрүүл мэнд

Таны хажууд хэн нэгэн таталт өгч байвал таны хийх хэрэгтэй зүйлс

Таталт нь эпилепси, тархины хавдар болон бусад удамшлын хүчин зүйлсээс ихэвчлэн шалтгаалдаг бөгөөд ихэвчлэн 30 секундээс 2 минутын хооронд үргэлжилдэг. Хэрэв хэн нэгэн хүн таны эргэн тойронд таталт өгч байвал та доорх зөвлөгөөг санаж байхад илүүдэхгүй юм. 

  1. Та тайван байдлаа хадгалан, айж сандрахгүй байх нь хамгийн чухал бөгөөд сандрахгүй байснаар анхны тусламжыг алдаагүй үзүүлэх боломжыг олгодог. 
  2. Татаж буй хүний хүзүүг барьсан эд зүйлс (хувцас, зангиа, зүүлт г.м)-ийг тайлж аван, амьсгалын замыг саадгүй болгоно. 
  3. Таталт өгч байгаа үед биенээс нь хэт чанга барих, хөдөлгөөнийг хязгаарлаж болохгүй. Ингэх нь таталт өгч буй хүнийг гэмтээх эрсдлийг нэмэгдүүлнэ. 
  4. Татаж буй хүний ам руу ямар нэгэн зүйлс хийх, хэлийг дарах, амыг хүчээр ангайлгах зэрэг үйлдлүүдийг хийж болохгүй. 
  5. Эргэн тойронд өвчтнийг гэмтээж болох зүйлсийг яаралтай холдуулна. 
  6. Таталт өгч буй хүний толгойнд зөөлөн ивээс хийснээр толгой гэмтэхээс сэргийлдэг. 
  7. Таталтын дараагаар өвчтнийг хажуу талаар нь хэвтүүлэн, чөлөөтэй амьсгалах боломжыг нэмэгдүүлнэ. 
  8. Таталт өгсний дараагаар тухайн хүнийг ганцааранг нь үлдээж болохгүй. 
  9. Доорх тохиолдолуудад та яаралтай түргэн тусламж 103-руу яаралтай залгах шаардлагатай: 
  • Таталт 5 минутаас урт хугацаанд үргэлжилсэн. 
  • Дахин таталт өгсөн. 
  • Таталтын дараагаар өвчтөн сэргээгүй. 
  • Архаг хууч өвчтэй. 

 

What's your reaction?

Related Posts

1 of 126

Leave A Reply

Your email address will not be published.