ЗөвлөгөөЭрүүл мэнд

Автомат даралтны аппаратыг хэрхэн зөв ашиглах вэ?

Өмнөх нийтлэлд дурьдсанчилан хамгийн оновчтой хэмжилтийг механик аппаратууд хийж байгаа боловч мэргэшсэн хүний оролцоо зайлшгүй шаардлагатай байгаа юм. Харин эсрэгээр автомат даралтны аппарат нь гэрийн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой юм. Иймд таньд хэрхэн автомат аппаратаар зөв хэмжилт хийх аргачлалыг танилцуулж байна. 

  1. Даралтаа хэмжихээс 30 минутын өмнө тамхи, кофе, алкогольний төрлийн зүйлсийг хэрэглээгүй байх. 
  2. Хөлөө шаланд бүрэн гишгэсэн, нуруугаа түшлэгтэй сандал юм уу хананд налуулан 5 минут тайван сууна. 
  3. Хэмжилт хийж буй талын гарыг, нөгөө талын гараараа доороос нь түшиж, зүрхний харалдаа хэмжээнд байрлуулна. 
  4. Даралтны аппаратны манжетыг шууд арьсан дээр холбох нь чухал бөгөөд цамц болон бусад эд зүйлсийг давхарлан үзэх нь алдаатай хариу гарахыг нэмэгдүүлдэг. 
  5. Хэрэглэхийн өмнө заавартай маш сайн танилцах нь чухал. 
  6. Хэмжилтийг 2-3 удаа хийснээр алдаатай үр дүн гарахаас сэргийлэх бөгөөд гарсан үр дүнг дундажлан тооцно. 
  7. Хэрэв даралт өндөр хэмжигдэж байвал 3-5 минутын дараа үзэхийг зөвлөдөг. Даралт өндөр байна гэж балмагдах, санаа зовох нь даралт ихсэх нөлөө үзүүлдэгийг мартаж болохгүй. 
  8. Хэмжилтээ цаасан дээр тэмдэглэн, он сар өдөр, цагтай бичих нь сар бүрийн дундаж график гаргахад сайн нөлөөтэй байдаг. 

What's your reaction?

Related Posts

1 of 133

Leave A Reply

Your email address will not be published.