Хоолны ЖОР

Шаржигнуур KFC маягын шарсан тахиа хийх жор

Та бүхэн гэртээ хайртай хүмүүстэй тасархай амттай сайхан бүрж амталж шарсан тахай хийж идээрэй. Захиалгын тахиа таалагдах байдаг шүү дээ эсвэл хэтэрхий үнэтэй аан тэгвэл та өөрийн хүссэн амтаараа орцыг ч өөрчлөн хийх боломжтой шүү. Гэр бүлээрээ сайхан амтархан хооллоорой.

Амтат тахиа хийх нууц жор:

Хийх хугацаа: 30 минут

Амтлах хугацаа: 20-30 минут

Шарах хугацаа: 15-18 минут

Порц: 4 хүнийх

Орц:

  1. Гурил – 2 аяга
  2. Давс – 2/3 х.х
  3. Тимьяны хатаасан навч/ганга өвс – ½ х.х
  4. Базиликийн хатаасан навч – ½ х.х
  5. Душица/хахууны хатаасан навч – 1/3 х.х
  6. Майлзын давс – 1 х.х
  7. Нунтаг хар перец – 1 х.х
  8. Хуурай гич – 1 х.х
  9. Паприка – 4 х.х
  10. Сармисны давс – 2 х.х
  11. Нунтаг цагаан гаа – 1 х.х
  12. Нунтаг цагаан перец – 3 х.х
  13. Тосгүй цөцгий – 1 аяга
  14. Өндөг – 1  1 тахианы махыг жижиглэн хэрчинэ. цээж махны шаралтыг адилхан байлгахын тулд хоёр хуваана
  15.  Канолын тос

Хийх арга:

1. Гуриландаа бүх амтлагчаа хийж холино.

2. Цөцгий, өндгөө өөр аяганд хийж сайтар холино. Цөцгийтэй холимогтоо тахианы махаа хийж 20-30 минут амталж орхино.

3. Цөцгийтэй зуурмагаасаа тахианы махаа гаргаад цөцгий махнаас бүрэн урсаж дуустал хэсэг орхино. Жижиглэн хэрчсэн тахианы махаа амтлагчтай гуриландаа бүтэн өнхрүүлээд сараалж дээр 20 минут тавьж орхино. Илүүдэл гурилтай амтлагчийг махнаас сайтар сэгсэрч унагаана.

4. Тахиа шарах савандаа (ёроол нь зузаан байвал сайн, савны хана бас өндөр) 7-8 см байхаар тос хийнэ. Тосоо дундаас дээш гал дээр 175 хэм хүртэл халаана (тосны халууныг хүнсний халуун хэмжигчээр шалгаж үзээрэй). Тос зохих хэм хүртэл халангуут галаа дунд хүртэл нь багасгаад тосондоо 3-4 ширхэг тахианы махаа хийж шаргал өнгөтэй болтол нь 15-18 минут шарна. Шарахдаа тахианы махыг нэг л удаа эргүүлнэ. Шарж бэлэн болсон тахианы махны тосыг алчууранд уусган авна.

Заа та бүхэн тэгээд өөрсдийн хүссэн амтаа ч бас гаргаж болох юм.

What's your reaction?

Related Posts

1 of 5

Leave A Reply

Your email address will not be published.