ЗөвлөгөөЭрүүл мэнд

Та унтахдаа хөнжилнөөсөө хөлөө гаргаж унтдаг уу? Энэ нь ямар ашиг тустай вэ? 

Бид бүгд унтахын тулд маш их хичээдэг шүү нойр хүрэхгүй үед хачирхалтай нь хөлөө ил гаргахгүй байх нь ихэвчлэн ашиг тустай байдаг юм. Судлаачдын баримт судалгаан дээр тулгуурласан ашиг тус ямар үр дагавартай талаар та бүхэндээ хүргэе.

Хөнжлөөсөө хөлөө гаргаснаар биеийн дулаанаа тэнцвэржүүлэх боломжтой

Бидний хөл биеийн дулааныг төгс хөргөөгч болж чаддаг гэдгийг та мэдэх үү? Нойр судлалаар мэргэшсэн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хөл биеийн бусад хэсгүүдээс ялгаатай нь венийн болон артерийн судаснуудын холбоос хэсэг байдаг бөгөөд эдгээр судаснууд нь халуунд тэлж арьсанд илүү ойртон өөрийгөө хөргөж байдаг ажээ.

Мөн түүнчлэн хөлний арьс үсгүй учраас шөнийн цагт сэрүүхэн байх нөхцөлийг хангаж байдаг. Үүний үр дүнд бидний биеийн хэм тэнцвэржиж, шөнийн цагт нойр сайн авах боломж бүрддэг аж.

Хөнжлөөсөө хөлөө гаргах нь таныг хурдан унтахад туслах болно

Унтаж амрахын тулд бидний биеийн дулаан 1-2 хэмээр буурах шаардлагатай байдаг. Тиймээс хэт халуунд унтах гэж хөрвөөдөг нь бидний бие дулаанаа тэнцвэржүүлж шаардлагатай хэмжээнд хүргэхээр тэмцэж буйн илрэл юм. Ийм учраас хөнжлөөсөө хөлөө гаргаж хэвтэх нь унтахад тань туслах болно. Ингэснээр төд удалгүй таны биеийн дулаан багасч зүүд нойрондоо умбах болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Хөнжилд унтах шаардлагатай бол хөлөө гаргаж хэвтэх нь танд тохирох төгс байрлал байх болно

Хөнжилгүйгээр унтаж чадахгүй байх олон янзын шалтгаан бидэнд бий. Тэгвэл хөнжилтэй унтахад бидэнд тулгардаг хамгийн нийтлэг асуудал бол хэт халууцсанаас болж унтаж чадахгүй нойрмоглосон байдалд орох билээ. Харин та хөнжлөөсөө хөлөө гаргавал энэхүү байдалд орохоос сэргийлж чадах бөгөөд шөнийн турш биеийн дулааныг тохиромжтой хэмд байлгах нэгэн арга болдог ажээ.

What's your reaction?

Related Posts

1 of 130

Leave A Reply

Your email address will not be published.