ЗөвлөгөөЭрүүл мэнд

Өдөрт нэг аяга луувангийн цай уугаад л ходоодны өвдөлтийг мартаарай

Луувангийн цай гэж сонссон уу та тэгвэл энэхүү жорыг хэрэглэснээр эрчүүдийн түрүү булчирхай сайжирхаас гадна ходоод гэдэсний төрөл бүрийн өвчинөөс сэргийлэх өвчинг анагаах ашиг тустай тул энэ аргыг та бүхэн өдөр тутамдаа хэрэглээд эрүүл саруул амьдрах нь байна шүү манайхаан.

Луувангийн цай

Дайны дараа жинхэнэ цайны навч ховор байснаас болж өөрийн эрхгүй луувангийн цайгаар орлуулдаг байсан тухай настайчууд ярьдаг.

Цай хийх хоёр эсрэг тэсрэг арга бий бөгөөд нэг нь навчаар нь хийх бол нөгөөх нь үндсээр нь хийдэг байна. Аль нь илүү сайны тухай хэлэхэд хэцүү ба аль аль тал нь өөрийн гэсэн дэмжигч, эсэргүүцэгч нартай боловч луувангийн цай нь дадал болсон хар цайг орлох боломжтой тал дээр тэд санал нийлдэг байна.

Миний хувьд луувангийн навчаар хийсэн цай илүү таалагддаг бөгөөд зарим улсад лууванг навчтай нь зардаг бол манайд навчсыг нь тайраад зардаг билээ. Тэр тусмаа тэр навчаар нь амттай, ашигтай цай хийнэ гэдэг сонирхолтой юм.

Луувангийн цайны ашигтай тал

Луувангийн цайны ашигтай тал нь асар их хэмжээний каротин агуулдаг бөгөөд лууван маань чухам энэ нэрнээс гаралтай юм байна. (латинаар carota – англиар carrot)

Каротин нь пигмент бөгөөд лууван улаан, шаргал байдаг нь үүнтэй холбоотой бөгөөд энэ нь байгалиас заяасан дархлаа дэмжигч учир өвчин үүсгэгч микро-биетүүдийг эсэргүүцэх чадал сайжруулна.

Луувангийн цайг чихэргүй ууж болох ба жаахан зөгийн бал нэмээд л болно. Учир нь лууван маань өөрөө нилээд хэмжээний сахар агуулсан чихэрлэг учраас тэр. Тиймээс энэ цай нь зөвхөн цангаа тайлаад зогсохгүй бас сайхан амттай билээ.

Ардын эмчилгээ сонирхдог хүмүүс луувангийн цайг их ядарсан болон, ужиг өтгөн хатах өвчтэй хүмүүст хэрэглэхийг зөвлөдөг. Мөн ханиад, түүнтэй төстэй өвчин, нойргүйдэх үед хэрэглэхэд ашиг тустай гэнэ. Биеэс хорт бодис гадагшлуулахад бас сайн юм байна.

Эрчүүдэд энэ цайг уухыг их зөвлөдөг бөгөөд түрүү булчирхайн элдэв өвчин, шээсний замын өвчнөөс сэргийлэхэд тус болно. Хэрэв энэ цайг үргэлж уувал ходоод гэдэсний янз бүрийн бэрхшээлийг мартана.

Луувангийн цай нь дархлаа сайжруулж, биеийн ерөнхий чалх сайжруулдаг гэсэн ойлголт бий бөгөөд хүүхдийн өсөлт, ясны хөгжилд чухал нөлөөтэй.

Луувангийн цай хийх арга

Хуурай луувангаар хийх

  • Ханд хийх саваа буцалсан усаар зайлж халаана.
  • Хоёр цайны халбага хатааж, нухсан лууван хийнэ.
  • Аяга буцалсан ус хийнэ.
  • Таглаад даавуугаар хучиж 20 минут орчим хандална.

Энэ хандыг дараах байдлаар хийнэ. Жижиг лууванг угаагаад хатаагаад нарийн, жижиг хэрчээд үрэгчээр (терка) үрнэ. Дараа нь зууханд 20 минутаар 3 удаа халааж, хатаана.

Зуухны халуун 200 градус байх ба түлэхгүй байхын тулд анхаарч байх хэрэгтэй. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ хуурай газарт, шилэн болон даавуун саванд хадгална.

Энэ цай луувангийн таатай өнгөтэй байх боловч энэ нь жирийн лууван гэж төсөөлөхөд хэцүү . Зарим нэг нь энэ цайг сүүтэй хольж уудаг билээ.

Луувангийн навчаар хийх

  • Хоолны халбага навч, хатаасан лууван бэлдэнэ.
  • Хандлагчид хийж, дээрээс нь буцалсан ус хийнэ.
  • 30 минут хандална.

Луувангийн навчийг зун, ид ургаж байх үед нь хураана. Нарийн зүсэж, гадаа агаарт юм уу зууханд хатаагаад вакум уут болон битүү шилэн саванд хадгална. Хамгийн гол нь битүү байх ёстой.

Луувангийн навчаар хийсэн цайг ууж халуун зуныг амархан өнгөрөөж болох ба халуунаар нь болон гаатай, мөстэй ууж болно. Бусад луувангийн цай хийх аргууд нь төстэй бөгөөд хандлах хугацаа болон бусад нэмэлт хийх зэргээрээ л хоорондоо ялгаатай билээ.

Жишээ нь лууванг үхрийн нүд зэрэг жимстэй холин 4 цагийн турш хандлах ба ийм аргаар хийсэн цай нь ханиад томуу, ядрах зэрэг өвчний үед уудаг.

Баримт: Анхны лууван маань бидний мэдэх улбар шар биш харин ягаан-хөхөлбий өнгөтэй байсан байна. Одоо бидний мэдэх тэр лууванг Голландын эрдэмтэд 16-р зууны үед гаргаж авсан гэдэг. Домгоор бол ботаникчид лууванг Ораны хаадын гэр бүлийн өнгө болох оранж буюу улаан шар өнгөтэй болгох гэж зүтгэсээр санасандаа хүрсэн байна.

What's your reaction?

Related Posts

1 of 133

Leave A Reply

Your email address will not be published.