ЗөвлөгөөЭрүүл мэнд

Үүнийг уугаад өвдөгний үений өвдөлт зөөлөн эдийн гэмтэл гэдгийг мартаарай!

Өвөө маань өвдөгнийхөө өвчинг эдгээх өөрийн энгийн аргаа та бүхэндээ хуваалцаж байна. Энэхүү ундаа нь өвдөгний зөөлөн эд, шөрмөс зэргийг чангалж бэхжүүлэн, өвчинг намдааж үйл ажиллагааг нь сэргээдэг гэж танд зөвлөж байна шүү.

Өвдөг бол хүний бие дэх хамгийн чухал, том, нарийн үйл ажиллагаа бүхий үе мөч бөгөөд хүн гүйж харайх болон алхах үед биеийн байрлалыг зөв байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өвдөгний үе нь яс, мөгөөрс, булчин, шөрмөс, холбоос болон бусад эдээс бүрдэх бөгөөд бүгд хоорондоо уялдан ажиллаж уян хатан, тогтвортой байдлыг бий болгож өгдөг байна. Байгалийн жамаар хөгшрөх явцад бид янз бүрийн цохилт, гэмтэл зэрэгт өртсөнөөр энэ нь өвдгөнд нөлөөлж өвдөгний холбоос, шөрмөс суларч уян хатан чанараа алдаж эхэлдэг. Шалтгаан нь өвдөгний үеийг тослох тэр тослогоо багасдагтай холбоотой юм.

Дээр дурдсан гэмтлийн хувьд болон хамгийн элбэг тохиолдох гэмтэл нь унах болон өвдгөнд шууд ирсэн цохилт зэргээс болж бий болдог байна. Хамгийн элбэг тохиолдох гэмтэл нь:

  • Гэнэтийн (хурц) гэмтэл
  • Өвдөгний үе мултрах: ховор бэртэл бөгөөд маш яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай
  • Ясны болон бусад эд эсийн жижиг хэсэг хөдөлгөөнд саад болох
  • Өвдөгний үе доторх жижиг хөдөлгөөн. Залуу бүсгүйчүүдэд их тохиолдоно
  • Холбоос сунах

Өвдөгний үеийг тослох тослогоо багасах нь тодорхой учир түүний уян хатан байдлыг сайжруулах өөр арга олох зайлшгүй шаардлагатай юм. Одоо бид танд өвдгийг тань уян хатан болгож, алхаж, гүйж харайхад тань илүү амар болгох энгийн нэгэн аргыг зааж өгье.

Энэ ундаа нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, үе мөчний өвчин намдаах чанартай янз бүрийн бүтээгдэхүүнээс бүрдэнэ. Мөн магни, бромелаин, витамин, кремни зэргээр маш баялаг ба эдгээр нэгдэл хэлбэрээр өвдөгний өвчин дардаг чанартай билээ.

Орц:

  1. 250 мл ус
  2. 1 аяга овьёосны гурил
  3. 2 аяга ханборгоцойн дөрвөлжилж хэрчсэн хэсэг
  4. 1 аяга жүржийн шүүс
  5. 40 гр зөгийн бал
  6. 40 гр нунтагласан цагаан гаа
  7. 7 гр шанц

Бэлтгэх арга:

Овьёосоо бэлдэх (халуун усанд хийж зайлаад хөргөх) Ханборгоцойн хэрчмээ шахаж шүүсийг нь авна Жүржийн шүүс, зөгийн бал, нунтагласан цагаан гаа, шанц зэргийг холино Энэ холимгоо овьёос, ханборгоцойн шүүстэй холино Дахин холино

Заа ингээд хэрэглэхэд энэхүү холиц маань бэлэн боллоо. Одоо танд өвдөлтөөс сэргийлэх л үлдээ шүү.

What's your reaction?

Related Posts

1 of 126

Leave A Reply

Your email address will not be published.