Эрүүл мэнд

Каффейн гэж юу вэ? Каффейн бидний эрүүл мэндэд сайн уу эсвэл муу юу?

Каффейн нь цай,кофе ба сасао ургамалд хамгийн ихээр агуулагдах байгалийн сэргээгч юм.тархи,төв мэдрэлийн систем зүрх,булчинг сэргээх ба таныг ядрахаас хамгаална. Орчин үед дэлхийн хүн амын 80% нь каффейн орсон бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэж байна.Мөн каффейн нь өвдөлт намдаах эмнүүдтэй/аспирин,ацетаминофин/ хамт ашиглагдсан байдаг. Дуу хоолойн эмгэгтэй өвчтөнүүд,дуучид ихэнхдээ каффейн хэрэглэхээс татгалздаг.

Каффейн хэрхэн ажиллах вэ?

Каффейн бол нарийн гэдэснээс цусруу хурдан шимэгдэх ба тэндээс элгэнд очиж цааш маш олон эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг. Гол нөлөөлөх эрхтэн нь тархи юм. Тархинд аденозины нөлөөг хааж, тархины идэвхжил буурсан, ядарсан биеийг сэргээх буюу тархийг идэвхжүүлж нийт бодисын солилцоог хурдасгаж өгнө.Хэвийн үед аденозины түвшин их байхад та илүү их ядарч,унтаж амрахыг хүсдэг байна.Мөн цусан дахь адреналины түвшинг ихэсгэх ба допамин,норэпинеприний тархины  идэвхжилтийг ихэсгэнэ. Нэг аяга кофе уухад 20 минутын дотор цусанд тархаж,1 цаг болоход биед бүрэн нөлөөллөө үзүүлнэ.

Юунд каффейн агуулагдах вэ?

Каффейн 60-аад ургамлын төрөл зүйлийн жимс эсвэл ургамлын үр,зарим төрлийн навчит ургамалд байна.

Зарим төрлийн уух юмны 240мл-т агуулагдах каффейны тоо хэмжээ

  • Эспрессо:240-720 мг
  • Кофе:102-200мг
  • Иерба мате:50-160 мг
  • Энергийн ундаа:50-160мг
  • Йсгэсэн цай:40-120мг
  • Зөөлөн ундаанууд:20-40 мг
  • Каффейнжаагүй кофе:3-12мг
  • Кокоа ундаа:2-7мг
  • Шоколаттай сүү:2-7мг

Каффейны сэтгэл санааг сайжруулах нөлөөг зарим төрлийн судалгаануудад харуулсан:

Судалгаануудад каффейн 37.5-450мг уусны дараа хүний сонор сэрэмжтэй байдлыг нэмэгдүүлэх,каффейн агуулсан кофе 2-3 аяга уухад амиа хорлох эрсдэл 45%-иар бага мөн депрессийн эрсдэл 13%-р багассан.Магадгүй каффейн агуулсан цай 3 аяга эсвэл кофе 3-5 аягыг уухад тархины өвчнүүдийн эрсдэлийг бууруулах үр дүнтэй гэж үзжээ.

Бодисын солилцоо ба өөхний шатаалт:

Каффейн төв мэдрэлийн системийг сэргээж бодисын солилцоог дээд талдаа 11%-р,өөхний шатаалтыг 13-р ихэсгэжээ.

Зүрх судасны өвчин ба чихрийн шижин-ий хамаарал:

Өдөр бүр 1-4 аяга кофе уухад зүрхний өвчний эрсдэл 16-18%-р бага ба 2-4 аяга уухад тархинд цус харвалтын эрсдэл 14-20%-р бага байсан.Нэг анхаарах зүйл нь артерийн даралтыг бага зэрэг ихэсгэх магадлалтай.

Зарим төрлийн судалгаануудад чихрийн шижин-гийн 2-р хэлбэр үүсэх  эрсдэлийг 29%-иар бууруулсан.

Гаж нөлөө ба анхаарах зүйлс

Каффейныг болгоомжтой, зохимтой хэмжээгээр авах хэрэгтэй учир нь их хэмжээгээр хэрэглэснээр сэтгэл түгшилт, тремор, зохицуулагагүй зүрхний цохилт, нойрны хямрал, толгойн өвдөлт, миграйн артерийн даралт ихсэх гэх мэт гаж нөлөө илэрч байжээ.

Тохиромжтой уух тун хэмжээ.

 U.S. Department of Agriculture (USDA) ба the European Food Safety Authority (EFSA)-ээс каффейныг 400 мг хүрвэл болгоомжтой авах хэрэгтэй ба хэрэв гаж нөлөө илэрвэл тунг бууруулна.

бага хэрэглээ: 130-300 мг/өдөрт

дунд буюу зохистой хэрэглээ: 200-300 мг/өдөрт

өндөр хэрэглээ400мг-ээс дээш өдөрт
хүнд зэргийн хэрэглээ: өдөрт 6000мг-аас дээш байна.

What's your reaction?

Related Posts

1 of 47

Leave A Reply

Your email address will not be published.