ЗөвлөгөөЭрүүл мэнд

Хэвлийн таргалалтанд буюу гүзээ суухад хүргэдэг 12 шалтгаан

Хэвлийн таргалалт нь бодисын солилцооны хам шинжийн хамгийн том эрсдэлт хүчин зүйл болдог бөгөөд артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, зарим төрлийн хор.т хавд.ар, тархины судасны цус харвалт, дотоод шүүрлийн эмгэг, элэгний өөхжилт,  цаашилбал тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. 2008 оны байдлаар дэлхийд таргалалттай 937 сая хүн байгаа бол жингийн илүүдэлтэй хүн 396 сая байгаа юм. Тэр дундаа хэвлийн таргалалт, дотор эрхтэний өөхжилт зэрэг нь бие махьбодид сөргөөр нөлөөлдөг. Хэвлийн дотоод өөх нь үрэвслийн цитокин ялгаруулах, хо.рт хав.дарын эрсдлийг нэмэгдүүлэх, инсулин дааврын тэсвэржилтийг өдөөх зэрэг хортой нөлөөг үзүүлдэг. Орчин үеийн анагаах ухаанд таргалалтыг үндсэндээ өвчин гэж үзэх болсон тул эрүүл байхын суурь үндэс нь жингийн илүүдэл, таргалалтгүй байх юм.

Иймд та бүхэнд хэвлийн таргалалт (Висцерал таргалалт)-нд хүргэдэг 12 шалтгааныг хүргэж байна.

Чихэрлэг хоол хүнс, уух зүйлс:

Чихэр, бялуу, зайрмаг, хийжүүлсэн ундаа, чихэрлэг кофе, чихэрлэг цай зэрэгт сахар, фруктозын агууламж хэт өндөр байдаг. Фруктозын агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүд биеийн бодисын солилцооны хурдыг удашруулах, өөх шатаах процессыг дарангуйлдаг байна. Иймд сахарын агууламж ихтэй хоол хүнс нь хэвлийн таргалалтанд хүргэх хамгийн том шалтгаануудын нэг юм.

Хэт боловсруулсан хоол хүнс: Хоол хүнсийг хэт боловсруулах, даршлах зэргээс болж витамин, ислэг (ширхэглэг), шим тэжээлийн хэмжээ огцом буурдаг. Цагаан гурил, цагаан талх, цагаан гурилаар хийсэн хүнсний бүтээгдэхүүнүүд нь биед амархан задарч, цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлэн, инсулины ялгаралтыг огцом нэмэгдүүлдэг. Мөн эдгээр хүнсний бүтээгдэхүүнд давс болон бусад нөөшлөгч бодисууд ихээр агуулагддаг.

Дасгал хөдөлгөөний дутагдал

Хэвлийн таргалалт огцом нэмэгдэж буй гол шалтгаан нь хотжилт, хөдөлгөөний дутагдал юм. Судалгаагаар өдөрт 3 цаг буюу түүнээс дээш суугаа ажил хийдэг эмэгтэйчүүд хэвлийгээр таргалах эрсдэлтэй байдаг байна.

Нойрны дутагдал

Кварентины үед тулгамдаж буй том асуудлын нэг нь нойргүйдэл, нойр солигдол юм. Судалгаагаар өдөрт 5 цагаас бага унтдаг хүмүүс, 8 цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад ойролцоогоор 15 кг-аар жингийн илүүдэлтэй байжээ. Иймд өдөрт 6-8 цаг хангалттай унтаж байх нь жингээ барихад нөлөөлөх томоохон нөлөөнүүдийн нэг ажээ.

Стресс

Стресийн улмаас бие махьбодиос кортизол дааварын ялгаралт ихэсдэг. Кортизол даавар нь цусан дахь глюкозын хэмжээг нэмэгдүүлэх, өөхөн эдэд өөхний хэмжээг нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэг. Мөн стрессийг намжаах аргууд болон стрессын нөлөө  нь өөрөө таргалалтын шалтгаан болох нь бий. Жишээлбэл нойргүйдэл, хэт их чихэрлэг зүйл хэрэглэх, а.рхи, согтуу.ру.улах унд.аа хэрэглэх гэх мэт.

Та.мхи.далт

Та.м.хи нь хэвлийн таргалалтанд хүргэх шалтгааны нэг юм. Мөн чихрийн шижин, хо.рт хав.дар, зүрхний өвчнүүдийн эрсдлийг нэмэгдүүлдэг.

Ар.хи

Ар.хи нь хэдийгээр “тэг” калори хэдий ч өөхний шаталтын метаболизмыг удаашруулах, суурь бодисын солилцоог бууруулах нөлөө үзүүлдэг.

Их идэх

Их идэх нь стресс, бусад эмгэг, зуршил зэрэг олон шалтгаантай байдаг ч таргалалтын гол шалтгаан юм. Өдөр бүр зарцуулж байгаагаас илүү калори бүхий хоол хүнс биед шингэж байгаа нь бодисын солилцооны тэнцлийг алдуулдаг.

Гэдэс хийгээр дүүрэх

Гэдэсний хий нь байнгын зүйл биш хэдий ч нарийн гэдэс, ходоодонд хуримтлагдан, дүүрсэн, “цанхайх” мэдрэмж төрүүлдэг. Гэдэсний хийн улмаас ходоод, гэдэс тэлэгдэх сөрөг нөлөөтэй байдаг. Иймд удаанаар идэх, Удаан зажилах, хүнсэндээ гоньдны үндэс зэргийг хэрэглэх нь гэдэс хийгээр дүүрэхээс сэргийлдэг.

Удамшил

Удамшил нь таргалалтанд нөлөөлдөг хэдий ч генетикийн шалтгаант таргалалт харьцангуй ховор тохиолддог.

Уураг багатай хоол хүнс

Уураг нь булчингийн массыг бүрдүүлэхээс гадна бодисын солилцооны түвшинг ихэсгэх, калори авах хэрэгцээг багасгадаг. Уургаар баялаг хоол хүнс нь жин нэмэх, хэвлийн таргалалтаас сэргийлэх нөлөөтэй байдаг.

Цэвэршилт

Цэвэршилтийн дараа бие дэхь эстрогений хэмжээ огцом унадаг бөгөөд үүнээс шалтгаалан хэвлийгээр таргалах нь түгээмэл байдаг.

What's your reaction?

Related Posts

1 of 127

Leave A Reply

Your email address will not be published.