Зөвлөгөө

Та яагаад хурхирдгаа мэдэх үү?

Хурхирах гэж юу вэ?Орой унтаж байхад хэн нэгэн хурхирахад таньд таатай байдаг уу? Мэдээж үгүй байх.
Хурхиралт нь амьсгалын замын хоолойн эд-үүд хэвийн үеийнхээсээ илүүтэй сулрахад амьсгалын зам нарийсч түүгээр дамжин өнгөрөх агаарын урсгалын вибрацлагдах буюу доргилтод үүсч буй дуу юм.Хурхирах үнэхээр сайн тал байхгүй муу нөлөөтэй асуудал шүү.

Бидний энергийн эх үүсвэр бол хүчилтөрөгч,хэрэв хүчилтөрөгч үгүй эсвэл хангалттай хэмжээгээр бидний биеийг хангахгүй бол бие организмын хямрал явагдаж эхэлнэ.Та үнэхээр их модтой,цэвэр агаарт байлаа ч та хурхирсаар байвал таны бие хангалттай сайн хүчилтөрөгч авч чадахгүй.

Ямар шинж тэмдгээр таних вэ?

Хурхирах ихэвчлэн нойрны өвчинтэй холбоотой үүсэх ба бөглөрөлтөд хэлбэрийн нойрон дунд амьсгал зогсолтын үед илэрдэг.

  • Нойрон дунд амьсгал зогсох/хамт амьдардаг хүмүүсээсээ асуух/
  • Өдрийн цагаар их унтах
  • Аливаа юманд төвлөрөхгүй
  • Өглөө сэрэхэд толгой болон хоолой өвдөх
  • Сайн унтаж амраагүй мэт санагдах
  • Шөнө хурхирах дуу гаргах/хамт амьдардаг хүмүүс хэлэх /
  • Цусны даралт ихсэх
  • Шөнө цээжээр өвдөх

Юунаас болж би хурхираад байгаая?

Нийтлэг шалтгаанууд:

  • Таны амны хэвийн бус бүтэц:Зөөлөн тагнай зузаарснаар амьсгалын замыг нарийсгах,Илүүдэл жинтэй хүмүүст хоолойн арын эдүүд том байх,мөн хүүхэн хэл урт байснаар бөглөрөл,доргион үүсгэх гэх мэт
  • Архины хэрэглээ:Унтахаасаа өмнө архи ууснаар таны хоолойн булчинг сулруулж хэвийн үеийнхээс илүүтэй суларсан хоолой эд агаар дамжуулах замыг бөглөнө.

  • Хамрын асуудлууд:Архаг хамрын битүүрэл,хамрын таславчын мурийлт нь хурхиралт үүсгэнэ
  • Хангалттай хугацаанд унтахгүй байх:Унтах цаг хугацаа бага байснаар агаар дамжуулах замын булчинг илүү сулруулна
  • Унтах байрлал:Дээш харж хэвтвэл таталцлын хүчний нөлөөгөөр хэлний арын булчин илүүтэй агаар дамжуулах замыг бөглөснөөс чанга,давтамжит хурхиралт үүсдэг.

Эрсдэлт хүчин зүйлс

  • Эрэгтэй хүмүүст ихэнхдээ тохиолддог/хүйсийн хамаарал/
  • Илүүдэл жин:Илүүдэл жин, таргалалттай хүмүүст
  • Архины хэрэглээ
  • Хамрын эмгэг бүтэц

What's your reaction?

Related Posts

1 of 120

Leave A Reply

Your email address will not be published.