ЗөвлөгөөЭрүүл мэнд

Бөөр цэвэрлэх байгалийн гаралтай аргууд

Та бүхэн байгалийн шим ургацаар уламжлалт байдалаар Бөөрөө эрүүл байлгахын тулд доорх дурьдагдсан зүйлсийг хэрэглээд үзээрэй манай монголчууд эмгүй эмчилгээ хийдэг байсан ард түмэн шүү дээ. Тэгхээр доор өгүүлж байгаа Ибн Сины сургаалийг дундаас нь таслахгүй эхний үр дүн гартал дагах хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.

1. Бөөрөнд чулуу үүсгэж байгаа шалтгааныг арилгах.

Үүний тулд амьдралын хэв маяг, хоолны дэглэмээ өөрчлөх хэрэгтэй. Ингэснээр чулуу үүсэх шалтгааныг арилгаж болдог.

2. Элс чулууг бутлах, хайлуулж уусгах чанартай хэрэгслүүдийг өөрийн боломж, олдоцынхоо хэмжээгээр сонгож хэрэглэх.

Жодооны шүүс, хар луувангийн шүүс, нимбэгний шүүс, жодооны тос, ягаандайн буцалгасан үндэс, нохойн хошуу, жимс ногооны шинэхэн шүүс эсвэл өөрийн шээс гээд юуг ч сонгож болно.

Нимбэгний шүүс

Хар луувангийн шүүс

Жодооний шүүс, тос

Нохой хошуу буцалгаж хэрэглэх

Хоёр дахь хэсгийн заалтыг биелүүлэхийн хамт өөрийн шээс, нимбэгтэй цай, усан үзмийн навчтай цай, шивлээ эсвэл тарвас зэрэг шээс хөөх хэрэгслийг нэгэн зэрэг хэрэглэх хэрэгтэй. Бутлагдсан чулуунууд гадагшилж эхэлмэгц халуун усанд орвол чулуу гадагшлах явц өвдөлтгүй хурдан явагддаг.

What's your reaction?

Related Posts

1 of 127

Leave A Reply

Your email address will not be published.