ЗөвлөгөөТехнологи

Таны хүүхдэд ухаалаг төхөөрөмж ямар муугаар нөлөөлдөг вэ?

Өнөөдөр дэлхий тэр аяараа гажетийн солиорол тусжээ: ухаалаг гар утас, таблет гээд тоон технологи хаа сайгүй. Энэ техниктэй зэрэгцээд оюуны сулралын вирус газар авч байна. Энэ бол тоглоом биш, энэ бол онош.

2007 оноос эхлэн мэргэжилтнүүд жил ирэх тусам олон хүүхдийн анхаарал төвлөрөл сулрах, ой тогтоолт муудах, өөрийгөө хянах чадварын түвшин буурах, сэтгэл санаагаар унах, уур уцаартай болж байгааг ажиглажээ. Тоон технологийн эрин үеийнхний тархинд өөрчлөлт гарч байгааг судалгаагаар тогтоосон: тархины гэмтэл эсвэл балчир наснаасаа оюуны сулралд орж байна.

Итгэхэд бэрх ч гэлээ, долоон настай европ хүүхэд дэлгэцийн өмнө дунджаар нэг жил, 18 настангууд – 4 жил гаруй хугацааг өнгөрөөсөн статистик тооцоо гарч байна.

Одооны хүүхдүүд өөр гэж хэлмээр байна уу? Тийм ээ, хүүхдүүд өөрчлөгдсөн, гэхдээ тэдний тархи мянган жилийн тэртээх хүнийхтэй адилхан – 100 миллиард нейронтой, эдгээр нь бүгд хоорондоо уялдаа холбоотой.

Тархийг хөгжүүлж, тэжээж байх ёстой. Таны бодол, үйл хөдлөл, хэцүү асуудлын шийдвэр мөн гүн бодол зэрэг нь тархинд мөр үлдээдэг. “Хүүхдийн чөлөөтэй бие даасан өөрийн сэтгэлгээг юу ч орлож чадахгүй, тэд дэлхий ертөнцтэй танилцаж ямар нэгэн шинэ зүйлтэй тулгарч байгаа энэхүү дүр зургийг орлуулах зүйл алга”- гэж британийн сэтгэл судлаач профессор Таня Бирон баталж байна.

Та дараах тоо баримтыг сонсоод алмайрах байх, 1970-аад оноос эхлэн хүүхдүүдийн идэвхтэй хөдөлгөөн (гадаад ертөнцийг ажиглан танилцаж гэрийнхээ эргэн тойрон гүйлдэх) 90%-иар багассан! Дэлхий ухаалаг гар утасны дэлгэц хүртэл агшиж жижгэрчээ. Одооны хүүхдүүд – бороонд нүцгэн гүйх, горхинд завь тавьж хөвүүлэх, модонд авирах эсвэл дэмий ярилцаж суухын сайхныг огт мэдэхгүй. Тэд ухаалаг гар утсаа ширтэн хэдэн цагаар сууна. Тэд булчингаа хөгжүүлэх ёстой, дэлхий ертөнцийн тэдэнд бэлдсэн эрсдэлийг ойлгож ухаарах ёстой, тэд зүгээр л найз нартайгаа харилцах ёстой.

“Шинэ төрлийн орчин хурдан тогтож байгаа нь гайхмаар: амт, сонирхол, ухаарал нь арилж ихэнх цагийг утасны дэлгэц харж өнгөрөөнө, эрүүл агаарт гарах, найз нөхөдтэйгөө уулзаж ярилцах орчин үгүй болж” – гэж Сьюзен Гринфилд хэлжээ. Бидэнд санаа зовох зүйл үнэхээр байгаа юм шүү.

Гадаад хүчин зүйл байгаа цагт тархи хөгжиж биеждэг, тэр хүчин зүйл их байх тусмаа – тархинд сайн. Тийм учраас хүүхдүүд тань виртуал биш бодит орчинд өсөж хүмүүжих нь чухал. Энэ орчин тархинд маш хэрэгтэй, яг л хэдэн мянган жилийн тэртээ хэрэгтэй байсан шиг.

Үүнээс гадна хүүхдэд эрүүл, бүтэн нойр чухал. Харин орчин үеийн хүүхдүүд интернет эсвэл компьютер тоглоомоос салж чадахгүй байна. Энэ нь тэдний нойрыг эвдэж бүтэн нойр авахад нь сөргөөр нөлөөлнө. Ядарсан, толгой нь өвдсөн хүнд ямар юмных нь хөгжил байх вэ дээ, гэрийн даалгаврыг толгой огт хүлээж авахгүй.

Тоон технологи хүүхдийн тархийг яаж өөрчилж чадах вэ дээ гэж та асуух байх. Нэгдүгээрт, интернетэд орж цагийг нэг л төрлөөр өнгөрөөж байгаа нь гадаад хүчин зүйлсийг алга болгож байна. Хүүхдийн тархинд нэн шаардлагатай өөрт хэрэгтэй туршлага суухгүй байна, өөрөөр хэлбэл санаа зовох, өөрийгөө хянах, асуудал шийдэх… Ажиллахгүй байгаа зүйл үхнэ. Явахаа больсон хүний хөл мэдээгүй болдогтой л адил. Хүүхдүүд мэдээлэл тогтоох чадвараа алдаж – хайлтын системээс гаргаад л ирнэ. Ингээд л ой тогтоолтын асуудал үүсч байгаа юм. Тэд энэ чадвараа огт бэлтгэхгүй байгаад асуудал оршино.

Интернетийн ачаар хүүхэд илүү ухаантай болсон гэж үздэг үү? Одоогийн 11 настай хүүхэд 30 жилийн тэртээх 8-9 настай хүүхдийн хийж чадах түвшний даалгаврыг гүйцэтгэж чадна гэдгийг та мэдэх үү? Үүний нэг шалтгааныг эрдэмтэд виртуал ертөнцтэй холбон тайлбарлаж байна. “Тоон технологи тархийг мэдээгүй болгож байгаад их санаа зовж байна – тархийг яг л нялх хүүхдийнх шиг болгоно. Нялх хүүхдийн тархи шуугих чимээ, хурц гэрлийг л хүлээж авдаг, тэд яг одоогийн орчныг л хүлээж авах бөгөөд анхаарлаа ямар нэгэн зүйлд төвлөрүүлж чаддаггүй” – гэж Сьюзен Гринфилд хэлжээ.

Гэхдээ та хүүхдүүдээ аварч чадна! Гажет ашиглах цагийг л хязгаарла. Тоон технологийн салбарын хаан Стив Жобс яг л тэгж байсныг сонсоод та гайхах байх. Хүүхдүүд нь огт iPad ашигладаггүй байсан, бусад гажетуудыг оройн цагаар болон амралтын өдрүүдэд ашиглахыг нь хориглодог байжээ.

“Wired” сэтгүүлийн ахлах редактор, 3D Robotics-ийн үндэслэгчдийн нэг Крис Андерсон мөн хүүхдүүдийнхээ гажет хэрэглэх цагийг хязгаарласан. Андерсоны дүрэм – унтлагын өрөөнд ямар ч гажет байх ёсгүй! “Би өөрийн бие дээр интернетийн хэт их хэрэглээний горыг амссан.

Тиймээс хүүхдүүдээ тийм болгохыг хүсэхгүй байна” гэжээ. Blogger болон Twitter-ийг үндэслэгчдийн хүүхдүүд ч мөн адил, тэд таблет, ухаалаг гар утсаа өдөрт 1 цаг л хэрэглэх эрхтэй. OutCast Agency-ийн захирал хүүхдүүдээ өдөрт 30 минут гажет хэрэглэхийг зөвшөөрдөг. Бага насны хүүхдүүд нь бол гажет хэрэглэх эрс хориотой. “Тэгээд яах ёстой вэ?” гэдэг асуултын хариултыг авлаа. Хойч үеийнхэндээ хайр халамжаа үзүүлье. Өнөөдөр хэдэн цагаар супер орчин үеийн гажет харж сууж байгаа тэднийг 10-20 жилийн дараа юу хүлээж байгааг бодоорой.

What's your reaction?

Related Posts

1 of 118

Leave A Reply

Your email address will not be published.