ЗөвлөгөөЭрүүл мэнд

Гэрийн нөхцөлд шүдээ цайруулах шилдэг 8 арга

Бид бүхэн шүдээ цайруулахад шүдний эмнэлэгт цаг зав, мөнгө ихээр зарцуулдаг шүү дээ. Шүдний эмнэлэгт байнга очоод байх нь аль аль талдаа хэцүүхэн ажил төрлөө зохицуулах гээд л нэлээд ажил болдог. Та гэртээ энгийн гарын доорх бараа бүтээгдэхүүнийг ашиглавал таны шүд цайрч гайхамшгийг мэдрэх болно. Тиймээс бид та бүхэндээ гэртээ амар хялбараар шүдээ цайруулах аргуудыг хуваалцаж байна.

Цагаан гаа болон давс

Танд хэрэгтэй зүйлс: цагаан гаа, давс, нимбэг Хэрхэн ашиглах вэ? Цагаан гааны жижиглэж нунтаглаарай, эсвэл бутлагчинд хийж жижиглэж болно. 1/4 халбагын хэмжээтэй давсыг цагаан гаа дээрээ нэмнэ. Нимбэгийг шахаж шүүсийг гаргаж авч давс, цагаан гаа дээрээ хийж сайтар холино. Үүнийг шүдний сойз нь дээрээ тавьж сайтар түрхээрэй.

Каолин шавар

Танд хэрэгтэй зүйл: каолин шавар Хэрхэн ашиглах вэ? Каолин шаврыг шүдэндээ түрхээд сойзоороо сайтар угаагаарай. Их даралт өгч угаах шаардлагагүй, та зөөлхөн дарж угаагаарай. Дараа нь амаа цэвэр усаар сайтар зайлж угаана.

Эпсом давс (магнийн сульфат)

Танд хэрэгтэй зүйл: Эпсомын давс, ус Хэрхэн ашиглах вэ? Давс ба усыг тэнцүү хийж хутгана. Давсыг бүрэн уусгах хүртэл хутгаарай. Хутгасан уусмалаа шүдний сойзоор шүдэндээ түрхэнэ. Мөн тэр уусмалаа ашиглан шүдний оотой хамт угааж, дараа нь амаа цэвэр усаар зайлаарай.

Ним навч

Танд хэрэгтэй зүйл: ним навч, ус Хэрхэн ашиглах вэ? Ним навчийг усанд хийж буцалгана. Буцалсны дараа навчыг шүүж авна. Түүнийг хөргөөд, шүдээ сайтар зайлж угаана.

Батраш навч (гаат навч) ба кокосын тос

Танд хэрэгтэй зүйл: гаат навч, кокосын тос Хэрхэн ашиглах вэ? Навчийг нунтаглаж, кокосын тосонд нэмнэ. Сайтар холисны дараа, холимогийг шүдний сойзоор шүдэндээ түрхэнэ. 3-5 навч хийхэд хангалттай.

Хүнсний сод болон Hydrogen peroxide

Танд хэрэгтэй зүйл: Хүнсний сод, “Hydrogen peroxide” Хэрхэн ашиглах вэ? Хүнсний сод, “Hydrogen peroxide” /эмийн сангуудад бий/ хоёрыг хольж шүдний оо гаргаж авна. Энэ оогоор тогтмол угаах юм бол бүх толбо арилна. Энэ уусмалыг өчүүхнийг ч болов залгиж болохгүй. Үр дүн нь хэд хоногийн дараанаас харагдана.

Нунтаг какао

Танд хэрэгтэй зүйл: нунтаг какао,ус эсвэл кокосын тос. Хэрхэн ашиглах вэ? Какаон нунтагыг кокосын тос эсвэл устай холиж сайтар хутгана. Тэр хольцоор шүдээ оогоор угааж байгаа юм шиг угаагаарай.

Алимны цуу болон хүнсний сода

Танд хэрэгтэй зүйл: хүнсний сод, алимны цуу Хэрхэн ашиглах вэ? 1 халбага алимны цууг 1 халбага содатай холино. Хамтад нь хийгээд сайтар хөөсрөх хүртэл хутгана. Хөөсөрсний дараа шүдээ угааж, их хэмжээний усаар амаа зайлж угаана. Огт залигаж болохгүй гэдгийг анхаараарай. Эдгээр аргыг долоо хоногт 2-3 удаа, хэдэн долоо хоногийн турш хэрэглэж үр дүн гарна шүү. Хэрэв танд өвдөлт болон мэдрэг зүйл мэдрэгдвэл тэр даруй зогсоох хэрэгтэй гэдгийг санаарай.

What's your reaction?

Related Posts

1 of 126

Leave A Reply

Your email address will not be published.