ЗөвлөгөөЭрүүл мэнд

Таны үсэнд уналт болон халзралт явагдаж буйг илтгэх 4 шинж тэмдэг

Хүний үс өдөрт 50-100 ширхэг унадаг бөгөөд өглөө босоход дэрэн дээр эсвэл шүршүүрт орсны дараа ус зайлуулах хоолой бөглөрөх асуудал гарах нь хэвийн үзэгдэл юм. Таны үс унаж байгаа шалтгаан нь үсний урт, зузаанаас, тэр ч байтугай таны унтдаг дэрний уутнаас хамаарна. Таны үс хэвийн хэмжээнээс арай илүү их хэмжээгээр унаад байгааг анзаарч эхлэх юм бол та үсэндээ анхаарах цаг нэгэнт иржээ.

1.Үүнийг туршаад үзээрэй.

Ердийн үеийнхээс илүү үс унаж байгаа эсэхийг тодорхойлох нэг арга бол үсэндээ хуруугаа оруулан атгах, ороох, зөөлөн зулгааж үзэхэд таны гар дээр цөөн тооны эсвэл 3-аас доошгүй үс унаж ирсэн бол үс уналт явагдаж байна гэдгийг тань илтгэж байна гэж ойлгож болно.

2. Ванны ус зайлуулах хоолойд хичнээн их үс байгааг анхаарч үзээрэй.

Шүршүүрт ороход үс унах нь хэвийн үзэгдэл бөгөөд дараа нь үсээ самнах үед үс унах нь их байдаг. Гэхдээ та угаалгын өрөөнийхөө шалан дээр олон тооны үсийг байнга ажиглаж байвал энэ нь үс уналтын хэт их болж байгааг илтгэх шинж тэмдэг юм шүү.

3. Унасан үсээ та тоолоод үзээрэй.

Хэт их үс унаж байгаа эсэхийг тодорхойлох өөр нэг арга бол 60 секундын турш үсээ арчиж, унасан үсийг тоолох явдал юм. 10 орчим үс унах нь хэвийн үзэгдэл бөгөөд харин нилээн олон тооны үс унасан бол танд үс уналт халзралт явагдах асуудал тулгарах магадгүй юм шүү.

4. Хуйхны хэсгийг толинд харж үс сийрэг байна уу үгүйг шалгаарай.

Хэрэв танд ердийнхөөсөө илүү үс унах юм бол толгойныхоо хуйхаа харвал сийрэг болсон байвал халзрах болж магадгүй юм. Сийрэгжсэн хэсэг байгааг анзаарсан бол таны үс унах, халзрах магадлалтай гэдгийг харуулж байгаа анхны шинж тэмдгүүд юм.

What's your reaction?

Related Posts

1 of 126

Leave A Reply

Your email address will not be published.