ЗөвлөгөөЭрүүл мэнд

Таны хажууд хэн нэгэн ухаан алдвал юу хийх вэ?

Ухаан алдах нь ихэнх тохиолдолд ямар нэгэн ноцтой шалтгаангүйгээр нэг удаагийн үйл явдал байдаг. Зарим нэгэн гэнэтийн болон гэнэтийн бус нөхцөл байдал нь ухаан алдах эрсдлийг нэмэгдүүлдэг. Жишээлбэл, жирэмсэн эмэгтэйчүүд амархан усгүйждэг тул ухаан алдаж унах, гэнэтийн айдас, өвдөлтийг мэдэрсэн хүмүүс богино хугацаанд ухаан алддаг байна. Хэн нэгэн ухаан алдах гэж байгааг мэдэхэд хэцүү байдаг боловч зарим тохиолдолд анхаарах шинж тэмдгүүд нь ойр ойрхон эвшээх, толгой эргэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд орно шүү.

#1 Тухайн хүнийг аюулгүй болгох

  • Ухаан алдсан хүнийг дээшээ харуулан хэвтүүлэх.
  • Амьсгалж байгаа эсэхийг шалгаарай.
  • Тархины цусны эргэлтийг сэргээхийн тулд хөлийг нь өндөрлөг газар байрлуулж зүрхний түвшингээс дээш өргө.
  • Хэрэв тэр хүн барьсан гинж болон хүзүүвч, бүс эсвэл хатуу хувцас өмссөн бол тайл.

#2 Тухайн хүнийг сэргээхийг хичээ

  • Анханы тусламж авах хүнийг цэвэр агаар хэрэгтэй байдаг тул агааржуулалтанд анхаарах нь чухал. Цонх нээх эсвэл бусад хүмүүсийг хол байлгах хэрэгтэй.
  • Хэрэв өлссөнөөс болоод ухаан алдсан хүн байх юм бол жимсний жүүс эсвэл чихэрлэг зүйл өгөөд цусан дахь сахарын хэмжээг нь нэмэгдүүлэх нь хэрэгтэй.

#3 Тухайн хүнийг хажуу тийш нь эргүүлэх

  • Хэрэв амьсгалын зам бөглөх эсүүл бөөлжсөн байдалтай байх, цус алдаж байвал хажуу тийш нь харуулан хэвтүүлж амьсгалын замыг чөлөөлж өгөх хэрэгтэй.

#4 Анханы түргэн тусламж үзүүлэх 103 дугаарлуу залгаарай.

Ихэнхдээ ухаан алдсан хүн 20 секундын дотор сэрдэг. Тухайн хүн дараахь тохиолдолоос илүү хугацаа өнгөрвөл та яаралтай 103 тусгай дугаарлуу залгах хэрэгтэй. Дараах тохиолдолд бас залгаарай Сард нэгээс илүү удаа ухаан алддаг Жирэмсэн, зүрхний өвчтэй эсвэл өөр хүнд өвчтэй Уруул нь хөхрөх эсвэл нүүр нь хөх өнгөтэй байх үед Ухаан алдахдаа толгойгоо хүчтэй цохьж унасан үед

#5 Хүн ухаан алдах үед юу хийх ёсгүй вэ?

  • Ухаан алдсан хүнийг хүчтэй алгадах эсвэл сэгсрэх
  • Нүүрэн дээр хэт хүйтэн ус цацах
  • Чанга дуугаар хашгирах
  • Толгойн доор нь дэр тавих

What's your reaction?

Related Posts

1 of 130

Leave A Reply

Your email address will not be published.