Гоо сайханЗөвлөгөө

Гэрийн нөхцөлд ашиглаж болох байгалийн гаралтай нүүр цэвэрлэх 5 бүтээгдэхүүн

Хүйтэн цаг агаар, стресс, анхилуун үнэртэй нүүрний бүтээгдэхүүн нь бидний арьсны эрүүл мэндэд нөлөөлдөг. Байгалийн гар хийцийн нүүрний маскыг сонгох нь арьсыг зөөлөн, хуурай болон чийглэг тэнцвэртэй байлгахад тусална. Нүүрний скраб, тоник, цэвэрлэгч хэрэглэдэг өдөр тутмын хэв маягаас гадна органик аргаар эрүүл байгалийн гаралтай усан үзэм, өндөг зэрэг орцоор арьсаа чангалж чаддаг. Өдөр тутмын бүтээгдэхүүн ашиглан арьсаа хамгаалах хамгийн ашигтай аргуудыг та бүхэндээ хүргэж байна.

1.Улаан лооль, өргөст хэмхний тонер

1 жижиг өргөст хэмх, 1 том улаан лоолийг хамтад нь блендердэх маягаар цэвэрлэх бүтээгдэхүүнээ гаргаж авна. Дараа нь 3 хоногийн турш жижиг саванд хөргөгчинд хийж хадгалаж болно. Үүнийг хэрэглэхийн тулд нухашаа хөвөнгөөр нүүр, хүзүүндээ зөөлөн түрхэхэд хангалттай. 5 минут байлгасны дараа бүлээн усаар угаана. Улаан лоолийн антиоксидантууд нь арьсыг эрүүл, хүчтэй байлгаж, чөлөөт радикалуудтай тэмцэхэд тусалдаг.

2. Улаан лоолийн нүүрний скраб

Улаан лоолийг жижиглэн дээр 1/5 халбага элсэн чихэр цацна. Бэлтгэсэн улаан лоолийг нүүрэндээ аажмаар массажласан маягаар иллэг хийгээрэй. Хэт их үрэхгүй болхыг сануулая, тэгэхгүй бол таны арьсыг бага зэрэг цочрооно гэдгийг анхаараарай . Үүний дараа нүүрээ бүлээн усаар угааж, улаан лооль, элсэн чихрээ цэвэрлээрэй. Энэхүү гуужуулагч нь хурдан бөгөөд хэрэглэхэд хялбар унтахынхаа өмнө яг тохирох арьсыг гуужуулаж гэрэлтсэн өнгөлөг болох болно.

3. Усан үзэм, өндөгний арьс чангалагч

Та 1 өндөгийг 7 усан үзэмтэй хольж хутгах хэрэгтэй. Хөөсөрсний дараа нүүр болон хүзүүндээ жигд түрхэж дээшээ чиглэлтэй иллэг хийх хэрэгтэй. 15 минут байлгасны дараа бүлээн усаар угаагаарай. Усан үзмийн фитонутриентууд нь таны эмзэг арьсыг хэт ягаан туяанаас хамгаалахад тусална. Эдгээр нь мөн С амин дэм ихтэй тул коллаген үүсгэж, таны арьсыг уян хатан, өнгөлөг болгоно гэсэн үг юм.

4. Алмонд самар болон майонезны скраб

Майонезыг 1/8 хэмжээгээр цайны халбага, 1/4 аяга (40 гр) хэмжээгээр алмонд самрыг холихын өмнө бутлагчинд хийж нунтаглаад холино. Холисон бүтээгдэхүүнээр нүүрэндээ түрхэж бүх хэсгээр зөөлөн иллэг хийх хэрэгтэй. 10 минут байлгасны дараа бүлээн усаар угаана. Майонез нь арьсыг тэжээж, алмонд самар нь үхэжсэн эд эсийг гуужуулдаг тул энэ нь хуурай арьсанд сайн үр дүн өгдөг.

5. Киви жимсны скраб

1 ширхэг киви жимсээ хальсалж нухаш болгоод, цайны халбагаар бор сахарыг 2 халбагыг хийж, хэдэн дусал оливийн тосоор холино. Хуруугаараа 3-5 минутын турш тойруулах хөдөлгөөнөөр нүүрээ зөөлөн арчина. Иллэг хийж дууссаны дараа бүлээн усаар угаана. Киви нь амин хүчил, витамин С-гээр баялаг тул арьсны тослогийг багасгаж тэнцвэржүүлэх тустай юм. Бор сахар нь үхжсэн арьсыг үрэж гуужуулах үүрэг гүйцэтгэдэг бол чидун жимсний тос нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул таны арьсыг бат бөх байлгахад туслана.

Та алийг нь түрүүлж туршиж үзэх вэ?

What's your reaction?

Related Posts

1 of 119

Leave A Reply

Your email address will not be published.