ЗөвлөгөөЭрүүл мэнд

Бие дээр гарсан ургацгыг хэрхэн арилгах вэ?

Арьсны ургацаг нь папиллома вир усээр үүсгэгддэг. Хүний биеийн дархлаа унах үед буюу хурц хэлбэрийн ханиад, өндөр халуурсны дараа биеийн эсэргүүцэл дор ойтон дархлал үгүй болоход илүү хурдацтай үүсэн гоо сайханд му угаар нөлө өлдөг зүйл бол ургацаг, үү юм. Ургацаг нь ви.русын гаралтайгаар хурдан тархаж арьсыг гэмтээн биеийн хөлрөмтгий хэсгүүдэд хамгийн түрүүнд гарч улмаар ви.русээр хал.два.рлан тархадаг нэг төрлийн арьсны ө.вчин юм.

Хүний папиллома вир.ус (ХПВ) нь нилээд түгээмэл өв.чин юм. Бараг хүн бүрийн арьсан дээр дор хаяж нэг удаа махан ургацаг ургадаг. Ийм ургацгийн маш олон төрөл байдаг бөгөөд ямар ч тохиолдолд тэдэнтэй тэмцэх хэрэгтэй. Эцсийн эцэст тэд хоорондоо нийлж урган таны гадаад төрхөнд нөлөөлөх болно.

Мэргэжилтнүүд ХПВ-г 3-5 настайд хал.дварлагддаг гэж тодорхойлсон. Гэхдээ энэ хугацаанд өвчин илрэхгүй. Харин 10 жилийн дараа гар, хөл, нүүр болон биеийн бусад хэсгүүдээр гарч эхэлдэг. Өсвөр насанд дааврын өөрчлөлт явагдаж дархлаа су.лардаг учир бие организм папиллома ви.русыг эсэргүүцэж чаддаггүй, ингээд ургацаг ургаж эхэлдэг аж.

Арьсан дээрх ургацгийн эсрэг ардын эмчилгээний аргууд

Ихэнх тохиолдолд ардын уламжлалт аргаар ургацгийг эмчлэх нь эмийн эмчилгээнээс хэд дахин үр дүнтэй байдаг. Энгийн тахианы өндөг нь олон төрлийн ургацгаас үүрд салахад тусална. Дараах аргыг өндөгний харшилгүй хүмүүс л хэрэглэх боломжтойг анхаарна уу. Учир нь гадуур (арьсан дээр) хэрэглэх нь харшлын урвал өгч болзошгүй.

Тахианы өндөг ашиглан махан ургацгаас салах жорууд

Гэрийн нөхцөлд эмчлэхэд танд хөвөн, лент, хэдэн ширхэн өндөг хэрэг болно. Шарах шүүгээгээ 250 градус хүртэл халаагаарай. Өндөгний хальсыг шарах шүүгээний листэн дээр тавьж шарах шүүгээнд 30 минут байлгаарай. Дараа нь хальсыг шарах шүүгээнээсээ гаргаад хөргөнө.

Ясаа нунтаг болтол нухаж жижиглээд саванд хийгээрэй. Хөвөнгөө жижиг жижиг хуваана. Ургацаг бүр дээрээ өндөгний хальсны нунтгаа тавьж хөвөнгөөр дараад лентээр наагаарай. Энэ аргыг 3 хоног тутамд 1 удаа хийнэ. Курс эмчилгээ – 1-2 долоо хоног. Энгийн махан ургацаг нь нэг бүтэн курсын дараа л арилдаг.

Жижиг ургацгаас салахад танд тахианы өндөгний цагаан тусална. Ганц өндөг авч хагалаад аяганд өндөгний цагааныг ялгаж хийнэ.

Модтой хөвөнгийн тусламжтай бүх ургацаг дээрээ түрхээрэй. Өдөрт 3 удаа давтан хийгээрэй.

Долоо хоногийн дараа арьсны ургацгууд мэдэгдэхүйц хэмжээгээр багасах болно. Энэ эмчилгээг ургацгийг бүрэн арилтал хийх ёстой.

Мэргэжилтний дүгнэлт

Хүний бие дээр ургацаг ургах нь ХПВ-ын ха.лдвар авсантай холбоотой. Энэхүү өдөөгч нь арьс болон салст дээр гарахаас гадна умайн хорт хавдар үүсэх шалтгаан болдог юм. Энэ эмгэгийн эмчилгээг зөвхөн эмч эмчлэх ёстой бөгөөд эмч зөвхөн танд тохирсон эмчилгээний төлөвлөгөөг гаргаж дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх болно.

Өвчинтэй тэмцэх маш олон уламжлалт аргууд байдаг – шүүдэргэний шүүс, жимсний эсвэл уксусны сул уусмалууд гэх мэт. Гэвч эдгээр аргуудыг хэрэглэснээр харшлын урвал болон түлэгдэлт зэрэг гаж нөлөө үүсэх боломжтойг санаарай.

Шүүдэргэний жор

Махан ургацаг нь шүүдэргэний нөлөөг тэсвэрлэх чадваргүй байдаг. Энэ ургамлын тусламжтай арьсан дээрх ургацгийг эмчлэх маш олон аргууд байдаг. Шүүдэргэнийг зэрлэг ургамал гэж үздэг учир шүүдэргэний шүүс зөөлөн арьсыг гэмтээж болзошгүйг анхаарна уу.

Шүүдэргэний шүүс – махан ургацгаас салах хамгийн найдвартай, батлагдсан арга юм. Энэ ургамлыг олох маш хялбар байдаг. Энэхүү ургамлыг түүгээд шүүсээр нь ургацгаа арчина. Шүүдэргэний иш, үндэс хоёрын хоорондох хэсэгт шүүс хамгийн ихээр агуулагддаг. Эхний долоо хоногт шүүдэргэний шүүсээр 3 цаг тутамд арчаарай. Дараагийн долоо хоногуудад өдөрт нэг удаа арчина. Сарын дараа ургацгууд арилах болно.

Шүүдэргэний шүүс урагцагт нөлөөлөхгүй байх тохиолдлууд байдаг. Энэ тохиолдолд шүүдэргэний спиртэн хандмалыг хэрэглэх хэрэгтэй. Шүүдэргэний шинэхэн өвсийг жижиглээд шилэн саванд хийнэ. Дээр нь спирттэй ус нэмнэ. Саваа сайтар таглаад хүйтэн газар 5 хоног хонуулна. Бэлэн болсон хандмалаар жин тавиарай.

Хандмалдаа хөвөн эсвэл маарал дүрж норгоод ургацгууд дээрээ 15 минут тавина. Дараа нь арьсаа заавал энгийн усаар угааж хүүхдийн тос түрхээрэй. Курс эмчилгээ – 3 долоо хоног. Ургацагтай тэмцэх энэхүү арга нь хэт мэдрэг арьстай хүмүүст тохирохгүй.

Илүү хэмнэлттэй арга бол шүүдэргэний ханд юм. Үүнийг бэлтгэхийн тулд 150 грамм шүүдэргэнэ өвсийг аваад жижиглэнэ. Жижиглэсэн ургамлаа саванд хийгээд дээр нь халуун ус нэмээрэй. Ханд хөрсний дараа дунд зэргийн гал дээр тавиад буцалгаарай.

Үүний дараа галаа багасгаад шингэний хэмжээ хэд дахин багастал ууршуулна. Дараа нь гал дээрээс аваад халуун алчууранд бооно. Саваа 10 цаг дулаан нөхцөлд байлгаарай. Бэлэн болсон бэлдмэлээ шүүнэ. Уусмалаараа жин тавина. Курс эмчилгээ нь ургацгийг бүрэн арилтал үргэлжилнэ.

Зарим тохиолдолд өөрөө дур мэдэн ургацгийг эмчлэх нь нөхцөл байдлыг улам дордуулж таагүй үр дагаварт хүргэж болзошгүй. Эмч зөв, үр дүнтэй эмчилгээг төлөвлөж чадах учир эмчид хандахыг зөвлөж байна.

What's your reaction?

Related Posts

1 of 130

Leave A Reply

Your email address will not be published.