ЗөвлөгөөЭрүүл мэнд

Буйл хавдсан байхад буулгах маш сайн үр дүнтэй 10 арга

Амны хөндийн буйлны хаван ямар ч шалтгаанаас үүдсэн байж болно. Хаванг буулгах үр дүнтэй бөгөөд энгийн аргууд их байдаг нь сайшаалтай. Хавагнасан буйлыг эмчлэхэд амархан учраас анхны шинж тэмдэг мэдрэгдэнгүүт дараах арга хэмжээг авна уу.

1. Давстай ус Давстай усаар зайлах – үрэвссэн эсвэл хавагнасан буйлыг эмчлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга. Давс нь ариутгах чанар агуулдаг учраас шүд, буйлны төрөл бүрийн өвчлөлийг эмчлэх чадвартай. 1 ц.х давсыг 1 стакан усанд уусгаж болгоомжтой зайлна. Усыг залгиж болохгүй.

2. Нимбэгтэй ус Нимбэг нь байгалийн гаралтай үрэвсэл дарах бүтээгдэхүүн. Нэг нимбэгийн шүүсийг нэг стакан усанд хийж амаа зайлна. Залгихаас мөн болгоомжилно.

3. Хадаасан цэцгийн тос Уг тосыг хийхийн тулд оливийн тосон дээр хэдэн дусал хадаасан цэцгийн эфирийн тос нэмээрэй. Хөвөнд тосыг шингээж хавагнасан буйлан дээр тавина.

4. Хүнсний сод Сод нь нянг устгах тул гэрийн нөхцөлд буйлны хаван буулгах чадалтай. Сод дээрээ бага зэргийн ус дусааж паста хийгээрэй. Буйлаа болгоомжтой арчина.

5. Халуун жин Буйл өвдөөд байвал халуун жин тавьж өвчнийг намдаана. Цэвэрхэн даавуу авч бүлээн усанд дүрээд буйл өвдөж байгаа хэсэг дээр тавина. Даавуу хүйтэн болонгуут нь дахиад халуун усандаа дүрж өвчин намдтал байлгана.

6. Хүйтэн жин Хавагнаж хөөсөн гэхдээ өвдөөгүй бол хүйтэн жин тавина. Жишээ нь мөс хаван бууруулдаг. Мөсийг даавуунд ороож буйлны хаван буутал тавина.

7. Зуун наст Зуун настыг шүдний ооны оронд хэрэглэж болно. Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх тул таны шүд, буйл улам эрүүлжих ажээ.

8. Цагаан гаа Цагаан гаа, давсны зуурмаг бэлдэнэ. Зуурмагийг хавдсан буйл дээр тавиарай.

9. Хар цай Дүрдэг хар цай/байхуу хавагнасан буйлыг эмчилдэг. Цайгаа хандалдгаараа хандлаад ууттай цайгаа буйлан дээр тавина.

10. Цайны модны тос Хэдхэн дусал тосыг шүдний оотойгоо холиод түрхэхэд үрэвссэн, хавагнасан буйл сайжрах болно.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap