ЗөвлөгөөЭрүүл мэнд

Жирэмсэн бүсгүй та нурууны өвдөлтөөсөө салмаар байвал Үүнийг унш

Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд нурууны өвдөлт нь нийтлэг тохиолдох бөгөөд ихэнхдээ жирэмсний эрт үед илэрдэг.

Энэхүү өөрчлөлт нь жирэмсэн эмэгтэйн биед явагдах хэвийн үйл явц ба биеийн холбогч эд-үүд төрөлтөнд бэлдэхийн тулд зөөлөрч,уян сунамтгай болдог.Үүний улмаас эмэгтэйн аарцаг,бүсэлхий нурууны хэсгийн үенүүдэд илүү их ачаалал ирснээс нурууны өвдөлт үүсэх шалтгаан болно.

Жирэмсний нурууны өвдөлтийг бууруулах аргууд:

Шалнаас дээш юм өргөхдөө нуруугаа шулуун байлгаж хөл дээрээ ачааллыг авна.
Хүнд юм өргөхөөс татгалз
Нуруугаараа мушгирсан хөдөлгөөн хийхээс татгалзах ба аль болох хөлөөрөө эргэлт хий
Хавтгай ултай гутал өмсөж биеийн жингээ жигд хуваарилна
Хэрэв дэлгүүрт явж байвал өргөж байгаа юмаа 2 гартаа тэнцүү хувааж бариарай
Хангалттай сайн амралт
Нуруундаа массаж хийлгэж,халуун усанд орж амрана.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан нурууны дасгал:

Энэ нь хэвлийн булчинг хүчтэй болгох ба нурууны өвдөлтийг амархан бууруулна.

Өвдөг гар дээрээ байрлал авч гэдэсний булчингаа бага зэрэг татаж нурууг шулуун байрлалд хадгална
Өвдөг гар дээрээ байрлал авч гэдэсний булчингаа бага зэрэг татаж нуруу,толгойг бөхийлгөнө.
Эдгээр дасгалыг цөөн хэдэн минут бариж тэгээд удаанаар хэвийн байрлалд орно.
Дасгалыг удаанаар хийх ба өдөрт 10удаа давтана.

What's your reaction?

Related Posts

1 of 127

Leave A Reply

Your email address will not be published.